Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл

С.Баярцогт: Зарим улс төрчид Оюутолгойн гэрээнүүд 10 жил нууцлагдсан хэмээн худал ярьж байгаад харамсаж байна гэв

Хуваалцах:

УИХ-ын дэд дарга, Сангийн сайд асан С.Баярцогт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр Оюу толгойн төслийн 2009 оны гэрээ холбогдох бичиг баримтууд гэсэн ном хэвлэн гаргалаа. 2018 онд АТГ надад Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг үүсгэж тэр дороо 73 хоног хорьсон.
Тухайн үед намайг Оюутолгойн гэрээний Монголд ашигтай нэг заалт болон тухайн гэрээг ашигтай болгоход 434 төгрөгөөр нэмэгдүүлсэн арга хэмжээ хоёрыг буруутган яллагдагчаар татсан. Зарим хууль хүчний байгууллага энэ гэрээний тухай сайн мэдэхгүй байгаа юм байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан 4 бүлэг шинжээч томилсон. Үүний 3 хэсэг нь гэрээний талаар сөрөг дүгнэлт гаргаагүй ч гэрээг хэрэгжүүлэх ёстой Татварын ерөнхий газрын таван байцаагчаас бүрдсэн шинжээчид олон хууль үөрчиж хохирол учруулсан гэх дүгнэлтийг гаргасан. Энэ гэрээг хэрэгжүүлэх ёстой төрийн албан хаагчид маань энэ гэрээний талаар мэдлэггүй байна гэсэн бодол төрсөн.
Үүнээс шийдвэр гаргагчид ч буруу мэдээллийг аваад буруу дүгнэлт гаргаж шийдвэр гаргах эрсдэлтэй байна гэж ойлгосон. Татварын ерөнхий газраас гарсан таван шинжээчийн дүгнэлт нь 41 зүйлийг хөндсөнөөс 97 хувь нь алдаатай бөгөөд үлдсэн хувь нь хэрэгжилттэй холбоотой байсан.
Энэ дүгнэлтүүдийг үндэслээд шийдвэр гаргавал Оюутолгой компаниас авах олон татварыг дутуу авах эрсдэл бий болж байна. Тиймээс сэрэмжлүүлэх шаардлага зайлшгүй үүсч товхимол гаргасан гэв. Мөн зарим улс төрчид Оюутолгой төсөлтэй холбоотой гэрээнүүд 10 жилийн турш нууц байсан гэх худал мэдээлэл гаргаад иргэдийг төөрөгдүүлсэн сурталчилгаа хийж байгаа харамсалтай.
Тиймээс Соён гэгээрүүлэх мэдээлэл түгээр, шийдвэр гаргагчдыг бодитой мэдээллээр хангах хэрэгтэй юм байна гэж үзсэн. Энэ тохимол номд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчийн гэрээнүүдийг Англи, Монгол хэл дээр багтаасан. Нээлттэй байж болох бүх баримтууд энэ товхимолд орсон.
Энэ тохимол Монголчуудад хэрэгтэй болсон гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Мөн тэрбээр өөрт холбогдох хэргийн талаар “Би маш удаан хугацаанд бүх зүйл шийдэгдэх байх гэж хүлээсэн. Энэ асуудлаар хууль хяналтын байгуулагууд өөрсдөө мэдээллээ өгнө. Одоо намайг ганцхан Монгол улсад шалгаж байгаа биш. Швейцарт яг адилхан хэрэг үүсгэчихээд зэрэг шалгаж байгаа. Энэ шалгалтын ажиллагаа 2016 оноос хойш явж байгаа” гэдгийг нэмж хэлэв.
скачать dle 12.0