Эдийн засаг:
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт нар 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр “American school of Ulaanbaatar” хувийн сургуулийн хувьцааг худалдан авч, албан ёсоор Улсын бүртгэлд бүртгүүлжээ.
Төрийн өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд хийгээд худалдаа бизнесийн акулуудын хүүхдүүд л суралцдаг “American school of Ulaanbaatar”-ийг яагаад Монгол Улсын төрийн өндөр албан тушаалыг хашиж явсан дээрх эрхмүүд худалдан авсан, мөн ямар мөнгөөр тэрхүү сургуулийг худалдан авсан нь эрхгүй анхаарал татаж байна.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зайсан толгойн хажууханд байрлалтай, Америкийн ЕБС-ийн хөтөлбөр, арга зүйгээр сургалтаа явуулдаг “American school of Ulaanbaatar” сургууль нь бэлтгэл, бага болон ахлах гэсэн гурван хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг. Бэлтгэл бүлгийн төлбөр нь жилийн 13,000,000 төгрөгийн төлбөртэй бол 1-5 дугаар ангийн жилийн төлбөр нь 16,000,000 төгрөг байдаг.
Уг сургуулийн сургалтын төлбөр анги дэвших тусмаа улам өндөр болдог бөгөөд 6-8 дугаар ангийн сурагчдын жилийн төлбөр 20,000,000, 9-12 дугаар ангийн сурагчдынх 24,000,000 болдог учраас чинээлэг давхаргынхан л уг сургуульд хүүхдээ өгдөг байна.
Зах зээлийн үнэлгээ нь бараг 100 тэрбум төгрөг хүрэхүйц энэ сургуулийн таван хувьцаа эзэмшигчийн нэг нь Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болж чадсаныг үнэхээр бодоод бодоод олохгүй байна.
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамгийн сүүлд 2016 онд АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрөө жилд 88.2 сая төгрөг, эхнэр Х.Болормаа нь 12.3 сая төгрөгийн орлого олдог, 526 сая төгрөгийн хоёр орон сууц, 635 сая төгрөгийн үнэт эдлэл, дансандаа 57.4 сая төгрөгтэй хэмээн мэдүүлсэн байдаг юм.
Ц.Элбэгдоржийн хөрөнгө нь дундаж монгол хүний хувьд асар их байж болох ч “American school of Ulaanbaatar”-ийн хувьцаа эзэмшигч болоход хэтэрхий бага мөнгө билээ.
Харин тэрбээр яаж чадсан юм бол?
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сэнтийгээс буусныхаа дараа хувийн бизнесээ хөгжүүлэх ажилд ханцуй шамдан оржээ.
Тэрбээр өөрийн төрсөн хүү Э.Эрдэнэ болон Г.Бүүвэйхүү нартай хамтран 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр “Элбэг Эрдэнэ консалтинг” ХХК-ийг гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулна хэмээн шинээр үүсгэн байгуулжээ.
Мөн өөрийнхөө орлого ашгийг нэмэгдүүлэхийн тулд АНУ-ын казинод мөрийтэй тоглож байсан нь нэг матаач нөхрийн балгаар олонд ил болж байв.
Үүнээс үзвэл экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын казиногоос асар их мөнгө хожсон байх, үгүй бол хүүтэйгээ хамтран байгуулсан “Элбэг Эрдэнэ консалтинг” ХХК нь асар өндөр ашигтай ажиллаж “American school of Ulaanbaatar”-ын хувьцааг худалдан авах хэмжээний санхүүгийн чадамжтай болсон байж болзошгүй байна.
Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа “Хүүхдийн Ирээдүй Хөгжлийн Гарц Болор Сан”/2011.03.29/, “Женесис” ХХК/2012.04.05/, Олуулаа нэмэх НҮТББ /2012.10.12/, “Эрх чөлөө төв” НҮТББ /2013.05.08/, Элбэгдорж хүрээлэн НҮТББ /2013.05.17/, Монгол Фаундэшн НҮТББ /2014.08.14/, Гүрэн дээд сургууль БСБ /2015.12.09/, Муштааг ХХК /2016.04.29/, Ногоон бүс сан НҮТББ /2017.03.17/-ны өдөр тус тус үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж байжээ.
Тэрбээр Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа есөн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн ч гэлээ хөрөнгө орлогод бодитой өөрчлөлт гарч байгаагүй юм.
С.Будрагчаа
Эх сурвалж: livetv.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18