Эдийн засаг:
Т.БАТСАЙХАНЕрөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын төрийн өндөр албан тушаалтнууд БНСУ-ын иргэнээс гурван сая ам.долларыг залилан мэхлэх аргаар авч, мөн сонгуулийн сурталчилгаандаа 700 мянган ам.долларын хандив нэхсэн асуудал нэлээд эртнээс яригдаж байна. Тухайн үедээ хохирсон гэх солонгос иргэн хууль хяналтын байгууллагад гомдол, мэдүүлэг гаргаж байсан ч хэрэгсэхгүй болж, мартагдах тийшээ хандаж байв. Тэгвэл саяхан буюу өнгөрөгч есдүгээр сарын 11-нд тухайн иргэн манай улсад ирж, АТГ-т мэдүүлэг өгч, өргөдлөө өгөөд буцсан байна. Мөн энэ үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт өргөдөл гаргажээ. 2011 оны арваннэгдүгээр сард тус иргэн ЦЕГ болон ТЕГ-т гомдол гаргасан ч Улсын мөрдөн байцаах газар болон Нийслэлийн прокурорын газар нэг ч байцаалт, мэдүүлэг авалгүйгээр асуудлыг удаа дараа хэрэгсэхгүй болгож байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаанаас шалтгаалан хаагдах байдалтай байсан ч Авлигатай тэмцэх газарт дахин ирж мэдүүлэг өгсөн нь энэ хэрэгт шинэ нөхцөл байдал үүссэн байх магадлалтайг эх сурвалж хэллээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18