Эдийн засаг:
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн /2019.11.18/ ес дэх өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Котоекиг давж 8 даваа, нэг унаатай болж энэ башёг ганцаараа тэргүүлж, 50 хувийн амжилтаа хийгээд байна.
Энэ өдөр Асанояма, Дайэйшог хатакикоми мэхээр давснаар 7 дахь даваагаа авснаар Асанояма болон Хагаяаки нарын 2 сумоч Их аваргын араас нэхэж явна. Энэ өдөр Хагаяаки, Шиманоүмиг ошидаши мэхээр хаяж мөн 7 дахь даваагаа авсан юм. Озэки Такакейшо, Хокүтофүжитэй нэлээд халз тулан ширүүхэн барилдсаны эцэст цүкиотоши мэхээр хаяснаар 6 даваа, 3 унаатай болсон бол Хокүтофүжи 4 унаа, 5 даваатай болов. Энэ башёд Озэки цол горилж буй Митакэүми, Тамаваши Б.Мөнх-Оргилыг төвөггүйхэн цүкиотоши мэхээр унагаж 5 даваатай боллоо. Тэрбээр Тамавашиг 12 дараалан даваад байгаа аж. Тамаваши энэ башёд 4 даваа, 5 унаатай болоод байна.
Монцамэ агентлаг
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өнөөдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18