Эдийн засаг:
Исланд бол гадаад харилцаандаа маш их анхаарал хандуулдаг, амьдралын түвшин дээгүүр, үзэсгэлэнтэй байгальтай улс билээ. Засгийн газрын хувьд цагаачдын асуудал дээр нэлээд нухацтай ханддаг бөгөөд тэд цусаа цэвэр хадгалахыг хүсдэг байна. Гэхдээ та нэг удаа Исландыг зорьсон бол эргэж ирэхийг хүсэх нь юу л бол...
1 Исландад амьдрахын давуу тал
Жил бүрийн тоон баримтуудаас харахад Исланд нь амьдралын түвшнөөрөө тэргүүн байрт жагсдаг бөгөөд энэ нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой ажээ.
1. Исландад баян, ядуугийн ялгаа огт байдаггүй. Бүх ажилчид нь ижил хэмжээний цалин авдаг бөгөөд улирлын чанартай ажил хийдэг хүмүүс нь ч ихээхэн мөнгө олж чаддаг байна.
2. Исландад хувийн эмнэлэг байдаггүй ба иргэд нь зөвхөн улсын эмнэлэгтээ үнэгүй үзүүлдэг.
3. Орон сууцнуудыг нь халуун рашаанаар халаадаг бөгөөд усны хоолойноос нь эрдэсжүүлсэн ус гардаг байна. Тиймээс ард иргэд дулааны төлбөр гэж төлдөггүй.
Үүнээс гадна иргэд нь цэвэр усаар хангалттай хангагдаж чаддаг. Учир нь Исландын засгийн газар байгаль орчиндоо ихээхэн анхаарал хандуулдаг юм. Тэр ч бүү хэл, нийтийн тээврийн хэрэгсэл нь хүртэл бензинээр бус харин ус төрөгчийн түлшээр явдаг юм. Энэ нь агаарын бохирдолд эергээр нөлөөлдөг аж.
2 Исландад амьдрахын сөрөг тал
1. Исланд нь маш өртөг өндөртэй. Иргэдийнх нь цалин тэдний ахуй амьдралд илүү гарахгүй хүрэлцдэг учир ерөнхийдөө бүгд ижил түвшинд амьдардаг.
2. Цаг агаарын байдал нь зуны халуун өдрүүдэд ч 20 градусаас хэтэрдэггүй бөгөөд тогтмол салхи үлээх нь таныг бүтэн жилийн турш нимгэн куртка, малгай өмсөхөд хүргэнэ.
3. Исланд нь алслагдмал газар оршдог учир ард иргэдийн хоолны цэс нь асуудалтай байдаг. Ерөнхийдөө тэд нэг төрлийн хоолоо дагнан иддэг байна.
4. Исландын иргэд нэг нэгнийгээ сайн таньдаг бөгөөд хэн нэгэн ямар нэгэн алдаа гаргах үед тухайн хүнд бүгд маш болгоомжтойгоор хандаж эхэлдэг байна. Исландад феминизм болон хүлцэнгүй байдал ноёрхдог.
3 Аюулгүй байдал
Исландыг диваажин гэж нэрлэж болно. Үзэсгэлэнтэй байгальтай энэхүү газар ард иргэдийнхээ аюулгүй байдлыг 100 хувь хангаж чаддаг. Тэнд бүх хүмүүс нь нэг нэгэндээ итгэж, сайхан сэтгэлийн үүднээс бие биедээ тусалдаг. Энэхүү байдал нь Исландын алслагдмал, хүн ам цөөтэй байдалтай шууд холбоотой юм. Тус арал дээр 332 мянга гаруй хүн амьдардаг бөгөөд тус газарт гэмт хэрэг гардаггүй учир шоронгууд нь хоосон байдаг аж. Та машиныхаа цонхыг нээлттэй үлдээж, хаа нэгтээ утсаа мартсан ч хэн ч авч явахгүй.
Түүнчлэн бага насны хүүхдүүд ганцаараа гадуур зугаалж, сургууль руугаа явдаг бөгөөд жолооч нар нь найрсгаар тэдэнд зам тавьж өгдөг. Мөн маш тайван амьдралтай учир Исландад хүмүүс байр болон машинаа хэзээ ч түгждэггүй гэнэ.
4 Ажил
Исландад ажил хийхгүйгээр амьдрах боломжтой. Хэрвээ та цагаач иргэдийн холбооны ажилтанд өөрийгөө дүрвэж яваа нэгэн, тусламж хэрэгтэй байгаа гэдгээ ойлгуулж чадвал танд үнэгүй байр олгож, сард 150 евро өгөх болно. Түр хугацаанд оршин суух үнэмлэх 1 жилийн хугацаатай олгогддог ч энэ нь ихэнхдээ автоматаар сунгагддаг байна. Дүрвэгч байхын сул тал нь та Исландын иргэн болж чадахгүй бөгөөд ажил ч хийх боломжгүй болдог. Харин 150 евро энэ арал дээр амьдрахад төдийлөн хангалттай хүрэлцэхгүй юм.
Хэдийгээр Исландын цагаачлалын албаны дүрэм, журам хатуу ч та бага зэрэг хичээхэд тус арлын иргэн болж чадна. Исландад ажлын байр их байдаг бөгөөд цагаачид ихэнхдээ хөтөч, зөөгч, тогооч, гэрийн үйлчлэгч гэх мэт ажлыг хийдэг. Үүнээс гадна загасны үйлдвэр болон бусад цөөн тооны үйлдвэрт ажиллах боломжтой. Харин хэлний хувьд санаа зовох хэрэггүй. Учир нь тэд бүгд Англи хэлийг сайн мэддэг юм.
5 Дүгнэлт
Исланд бол чимээгүй, тайван амьдралыг хүсдэг хүмүүсийн хувьд диваажин юм. Тэнд бүгд нэгэн жигд цалинтай, баян ядуугийн ялгаа гэж байхгүй, өрсөлдөөн гэгч зүйл үгүй байдаг.
Цагаачдын хувьд аваад үзвэл та Англи хэлний мэдлэгтэй, нийгэмд тустай хүн байхад л хангалттай бөгөөд нутгийн удирдлагууд гадаад иргэдийг ажилд авах хүсэлтэй байдаг. Учир нь уугуул иргэдийн ажиллах хүч хүрэлцдэггүй ажээ.
Эх сурвалж: CAAK.MN |
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18