Нийгэм / Мэдээ мэдээлэл

Амиа алдсан охин гэрээслэлдээ юу бичиж үлдээв…

Хуваалцах:

Сүхбаатар дүүрэгт байрлах “Цамхаг” хотхоны 12 давхраас өчигдөр 14 настай охин унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм.
Улмаар онцгой байдлын албан хаагчид охинд эмнэлгийн тусламж үзүүлэн түүнийг эмч нарт хүлээлгэн өгсөн хэдий ч охин эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр талийгаач охины халааснаас гэрээслэл олдсон бөгөөд уг гэрээслэлд:
“Хайртай аав ээж, ахаасаа уучлалт хүсэж байна. Намайг уучлаарай. Миний ажил явдалд сургуулийн багш нар, ангийн хүүхдүүдийг битгий оролцуулаарай” гэх утга бүхий зүйл бичиж үлдээсэн байжээ.
скачать dle 12.0