Нийгэм / Мэдээ мэдээлэл

Цэцийн шинэ даргыг баасан гаригт сонгоно

Хуваалцах:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн  гишүүдийн олонхийн саналыг үндэслэн  Үндсэн хуулийн цэцийн  даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох  гишүүдийн хуралдааныг  энэ сарын 29-ний өдрийн 11 цагаас хийхээр болжээ.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно” гэж заасан байдаг.
Сонгуулийн дүнг Үндсэн хуулийн цэц хэвлэл, мэдээллийн төлөөлөгчөөр дамжуулан нийтэд мэдээлнэ гэлээ.
скачать dle 12.0