Мэдээ мэдээлэл

Мисс М.Цэвэлмаа олон нийтийн санал асуулгаар гуравдугаарт явж байна

Хуваалцах:

“Дэлхийн мисс 2019” тэмцээнд 140 гаруй орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж буй мисс М.Цэвэлмаа “Multimedia award" буюу олон нийтийн санал асуулгаар 3.1 сая саналтайгаар гуравдугаар байрт явж байна. 
Олон нийтийн санал асуулгад тэргүүлсэн мисс “Дэлхийн мисс”-ийн шилдэг 20-д багтдаг байна. Тиймээс өөрийн орны гоо бүсгүйгээ “Mobstar” аппликейшн ашиглан дэмжээрэй.
М.Цэвэлмаа АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн ба одоо сургуульдаа мэдрэлийн резидент эмчээр суралцдаг. Орос, Англи хэлтэй аж.
скачать dle 12.0