Эдийн засаг:
СУКРЕ./Xinhua/.Өнгөрсөн ням гарагт Боливийн түр Засгийн газрын тэргүүн Жанин Анез ирэх дөрвөн сарын дотор ерөнхийлөгчийн сонгууль явуулах тухай хуулийг баталсан байна. Уг хуулиар өнгөрсөн 10 дугаар сарын 20-нд болсон сонгуулийн маргаан дагуулсан үр дүнг хүчингүй болгожээ.
“Манай Засгийн газрын зорилго бол шинэ сонгуулийг ойрын хугацаанд явуулах юм. Бид энх тайвныг цогцлоож, нийгмийн хөдөлгөөнүүдтэй зөвшилцөлд хүрэхээр ажиллаж байгаа бөгөөд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно” гэж Ж.Анез мэдэгдсэн байна.
Эво Моралес Ерөнхийлөгчийн албанд дөрөв дэх удаагаа улиран сонгогдсон талаар Сонгуулийн дээд шүүх мэдэгдсэнээс хойш Боливид улс төрийн тогтворгүй байдал үүсжээ. Эсэргүүцлийн ажиллагаа олон долоо хоног үргэлжилсний дараа арми, цагдаагийн хүчин сөрөг хүчний талд орсонтой холбоотойгоор Э.Моралес огцорч буйгаа мэдэгдэж, орогнол хүсэн Мексикийг зорьсон юм.
Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр түрЗасгийн газрын боловсруулсан хуулийн төслийг Э.Моралесийн намын гишүүд олонхын суудал эзэлдэг Конгресс баталжээ. Уг хуулийн дагуу аливаа албыг хоёр удаа дараалан улиран хашсан хүмүүсийн ижил албанд өрсөлдөх эрхийг хязгаарласан бөгөөд ингэснээр Э.Моралес болон дэд Ерөнхийлөгч Альваро Гарсия Линера нар нэр дэвших боломжгүй болжээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18