Эдийн засаг:
Ханилж яваад нөхрөө хатирч яваад морио гэдэг шиг танхимаа нурааж дураараа дургихаар шийдсэн гишүүд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаахаар гарын үсэг зурсан албан бичгээ өчигдөр орой УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барив.
Тэд үнэндээ бол гомдогсод, нөгөө талаар сайдын суудал горилогсод юм. МАН-ын Бүлгийн даргын албаасаа “хусагдсан” Д.Хаянхярваа тэргүүтэй гишүүдэд засгаа унагааж, завхруулж, нийгмээ туйлдуулж, олон нийтийг хөлдөө чирэх нь ямар ашигтай вэ. Үнэндээ тэд ижлээ идэгсэд, ханиа барагсад гэдгээ харуулав. Тэдэнд ичих нүүр, эмзэглэх сэтгэл алга.
Ер нь Засгийн газрыг огцруулснаар нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр өөрчлөгдөхгүй, яг л адилхан ЖДҮ-чид, авлигачид л байна шүү дээ. Бүлэг хулгайчийг Д.Хаянхярваа толгойлж байгаагаараа онцлог. Энэ засаг унагахаар гарын үсэг зурсан гишүүд хоёр шалтагтай гэж харагдаж байна.
Нэгдүгээрт, УИХ-ын дарга М.Энхболдын суудлыг авч үлдэх тохироо байж болно. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулна, ажлаа өг, хариуцлагаа хүлээ гэдгийг Удирдах зөвлөлийн хурал дээрээ хатуухан хэлсэн гэдэг. Тэгвэл гарын үсэг зурсан гишүүд бүгд М.Энхболдын фракц буюу 32-ын бүлэг бас хотын фракц гэж нэрлэгддэг. Хэрэв тэдний гарын үсэг цуглуулсан нь фракциа, М.Энхболдыгоо аврах төлөвлөгөө бол яах вэ. Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндсөнөөр У.Хүрэлсүхтэй, М.Энхболдын их хурлын даргын суудлыг тохиролцох боломж байж болох.
Хоёрдугаарт, гуравдугаар ээлжнийхэн хоолондоо орох, эрх мэдэлд хүрэх бас өөрсдийн ЖДҮ-гээ хамгаалах, 2020 оны сонгуулийн мөнгөө бэлтгэх, М.Энхболдын фракц эрх мэдлийг гартаа авахыг санаархсан гэх мэт олон улс төрийн шалтаг, шалтгаан харагдаж байгаа юм.
Бас нэг өөр өнцөг нь МАН 32/32 гэж хуваагдсан, энэ хоёр бүлэг эрх мэдлийн төлөө улайран тэмцэлдэж байна. Нэг 32-ыг нь М.Энхболд, нэг 32-ыг нь У.Хүрэлсүх толгойлж буй. У.Хүрэлсүхийн хувьд намдаа их цэвэрлэгээ хийж, Т.Бадамжунай, М.Энхболдын фракци буюу МАНАН бүлэглэлээс намаа салгах гэсэн акцын хариу үйлдэл байж болох байна. Ингэснээр МАНАН унагах, их цэвэрлэгээг эхлүүлсэн У.Хүрэлсүхийн төлөвлөгөөг өш өвөрлөж гомдсон Д.Хаянхярваа нураахыг оролдож байж болохоор харагдаж байгаа юм.
Түүнээс гадна МАН-ын зодооны талцалыг тайлах бас нэг боломж нь АН. Есхөн гишүүнтэй ч МАН доторх толхилцооны хариуд АН өнөөдөр хожиж болно. У.Хүрэлсүх, М.Энхболд хоёрын хэнтэй ч тохирсон АН-д ашигтай. Засгийн газрыг нь огцруулаад суух нь сөрөг хүчний үйлдэл мөн ч У.Хүрэлсүх тохиролцож чадвал АН биш юм гэхэд есөн гишүүн хожиж болох юм. Харин Засгийн газрыг огцруулах 27 гишүүн дээр АН-ын есөн гишүүн, бие даагч С.Жавхлан, МАХН-ын гишүүн О.Баасанхүү нарыг оруулбал 38 болж, Засгийн газар огцрох эрсдэл үүснэ. Тэд Засгийн газрыг огцруулах байр суурин дээрээ хатуу зогсоно гэж байгаа боловч хөшигний ард ямар тоглолт хийхээс бүх зүйл хамаарна.
Эцэст нь, Засгийн газрыг огцруулах шалтаг, шалтгаан аль нь ч байсан эрх мэдлийн төлөөх тэмцэлдээний хохирогч нь ард түмэн.
Нөгөөтэйгүүр Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх зуур 2019 оны төсөвт хоригийг ч мөн хэлэлцэнэ. Энэ мэтчилэн улс төрийн халуун үйл явц Төрийн ордныг л дулаацуулахаас иргэдэд халгаатай үйл явцууд өрнөх нь. У.Хүрэлсүх үнэхээр их цэвэрлэгээгээ эхлүүлж байгаа бол түүнийгээ хийсэн шиг хийж, энэ их улстөржилтөө зогсоохгүй бол улстөрчид нь зоолсон ард иргэд нь туйлдсан өвөл айсуйг сануулахад илүүдэхгүй биз ээ.
О.Сайхан
Оллоо.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56