Нийтлэл

Малгайгүй өвөлжвөл "мангар" болохын цондон

Хуваалцах:
Монгол улс хүйтэн, дулааны хэмийн зөрүүтэй, эрс тэс, хуурай уур амьсгалтай орон. Хүйтний улиралд хувцсаа тохируулж өмсөх, үсээ угаасны дараа заавал хатаачихаад гадагш гарах нь эрүүл мэндээ хамгаалах энгийн арга юм. Хүйтний улиралд малгайгүй явснаар эмгэг хууч өвчин сэдэрч, мэдрэлийн суурь өвчтэй болдог байна. Мөн толгойноосоо даарсанаас болж цус харвалт нэмэгддэг. Насанд хүрсэн хүн биеийн дулааны гуравны нэг хувийг толгой хэсгээрээ алддаг бол бага насны хүүхдүүд биеийн дулааны гуравны хоёр хэсгийг алддаг байна. Ер нь хүн толгойноосоо даарахад л бүх бие нь жихүүцэн тухгүй болдог байна.
Тухайлбал, насанд хүрсэн хүний уураг тархинд нэг минутад ойролцоогоор 750 мл (зүрхнээс тархи руу урсах цусны 15%) цус урсан тэжээлээр хангадаг бол даарах тохиолдолд биеийн дулааны 7-10%-ийг алдаж, гүрээний судас нарийсаж, цусны урсгалын хурд удааширснаар тархины цусан хангамж мууддаг байна. Ингэснээр дараах эрүүл мэндийн сөрөг нөлөөг үзүүлдэг байна.
Архаг өвчин сэдрэх
Тархиар хатгуулж өвдөх
Хараа, сонсгол муудах
Нулимс гоождог болох
Нойр муудах
Мэдрэлийн суурь өвчин үүсэх
Ой тогтоолт муудах
Стресст өртөж ажлын чадвар буурах
Хуйхны эрүүл орчин алдагдах
Үс хуурайшиж, өнгөө алдах
Тиймээс өвлийн улиралд малгай өмссөнөөр хүн дээрх өвчлөлөөс өөрийгөө хамгаална. Эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавьж малгайг нь байнга өмсгөж хэвшүүлэхгүй бол хойшид гарах хоруу үр дагавар нь хамгийн наад захын жишээ нь ой тогтоолт муудах нь байна шүү. 
Эрүүл биед саруул ухаан оршино.

А.Сүглэгмаа    
Эх сурвалж: Zindaa.mn
скачать dle 12.0