Эдийн засаг:
Зул сар бол дэлхий дээр хамгийн өргөн тархсан, мөн хамгийн эртний, шашнаас үүсэлтэй эртний баяр юм. 2000 жилийн тэртээ Есүс Христ Израйлын Бэттлхэмд төрж, Христосийн шашинд “Ертөнцийг аврагч” хэмээн өргөмжлөгдөж байсан гэдэг домог бий. 300-аад оны сүүлээр Христийн шашинтнууд Ромын эзэнт гүрнийг хамарч эхэлснээр 1100 оны үед Кристмасын баяр шашны хамгийн өргөн хэмжээний ёслол болон хувирчээ. АНУ-д Зул сарыг 1870 онд үндэсний баяр болгосон байдаг. Азийн тивийн хувьд Өмнөд Солонгос, Филиппин, Макао, Тайвань улсууд Зул сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэдэг. Түүнчлэн Африк тивийн цөөн орон Зул сарын баярыг шашны хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Зул сарын баярыг Санта Клаусгүйгээр төсөөлөх аргагүй. Улаан өмсгөл, цагаан сахал, хөгжилтэй царайтай энэ өвгөн Зул сарын баярын өмнөх шөнө бэлэг тараадаг гэдэгт олон орны хүүхдүүд итгэн хүлээдэг. Түүнчлэн хүүхдүүд Санта Клаус цаа буга хөлөглөсөн чаргаар Хойд туйлаас нисч ирдэг гэдэгт итгэдэг. Санта Клаусын түүх гуравдугаар зуунаас эхтэй. Санта Клаусыг одоогийн Туркийн Мира хэмээх газар амьдарч байсан гэгээн Николай гэгч санваартан гэх нийтлэг ойлголт байдаг. Үлгэр, домогт өгүүлснээр сайхан сэтгэлт санваартан Николай ядууст тусалдаг, өгөөмөр нэгэн байжээ. Зул сарын баяраар мөнх ногоон гацуурыг элдэв тоглоом, саа, гэрэл зэргээр чимэглэдэг уламжлалтай.
Зул сарын модны тухай анхны бичвэр XVI зуунд хамааралтай. Германы Страсбург хотын иргэд өвөл цагт гацуур модыг өнгийн цаас, жимс, ногоогоор чимдэг байсан энэ уламжлал Европ даяар тархсан аж. Одоо Христосчууд энэхүү баярыг нэг тогтсон заншлаар бус хүссэн хэв маягаараа тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Тэднээс заримыг сонирхуулбал, Иордан дах Амман католик сүмд Иракийн итгэгчид залбирч, Энэтхэгийн хойд зүгт орших Аллахабад хотын нэгэн оршин суугч духан дээрээ энэтхэг хэлээр “Зул сарын мэнд” хэмээн бичсэн нь олон хүний таашаалд нийцжээ. Болгарын нийслэл Софи дах Александр Невскийн сүмийн итгэгчид лаа асааж мөргөл үйлддэг нь томоохон хэмжээний ёслолд тооцогддог байна. Суданы нийслэл дэх Жуба сүмд зул сарын баяраар олон зуун итгэгчид мөргөл үйлддэг аж. Хавайд очсон жуулчид хүртэл Санта Клаусын хувцас өмсөн, сүлд мод засч зул сарын баярыг тэмдэглэдэг.
Голландчууд зул сарын баяраараа жил бүр “Лааны шөнө”- ийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Харин Индонезийн Жакартагийн хүүхдүүд сүмийн магтан дуу дуулж баярладаг байна. Польшийн нэгэн сүмд Христийн тухай жүжигчилсэн тоглолт хийдэг бол Католик шашны их лам Сиен О Маллей Массачуэтсийн орон гэргүйчүүдийг хооллож буян үйлдэж зул сарын баярыг өнгөрүүлдэг гэнэ. Францын орон гэргүйчүүд автобусанд зул сарын ёслол үйлдэж хүндэтгэл үзүүлж байна. Мянмарын Яангон дахь цуглааныхан ч зул сарын баярыг тэмдэглэдэг ажээ.
Сибирийн Красноярск хотод сүлд модыг Енисей голд урсган ёслол үйлддэг бол Английн Салесбуригийн сүмийн хүүхдүүд магтан дуу дуулдаг аж. Германы Ханновер хот дахь амьтны хүрээлэнгийн оцон шувуудад оршин суугчид зул сарын бэлэг өгдөг бол “Берлиний далайн хав” клубынхан Оранкэсий нуурт зул сарын ёслол үйлдэж, хүйтэн усанд ордог. Өнөө цагт ч энэ баяр олон үндэстнийг хамарсан томоохон тэмдэглэлт өдөр хэвээр байгаа. Харин манай улсад энэ өдөр жижиг рarty-аас эхлээд томоохон цэнгүүн хүртэл зохион байгуулдаг болоод байна.
Эх сурвалж: eagle.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18