Эдийн засаг:
- Автобус өвөлдөө царцаад хөлдөх нь энүүхэнд. Үүнээс болж тормоз ажиллахгүй болох, техникт доголдол гарах нь энгийн үзэгдэл болсон” гэв
- Өвлийн улиралд автобусны тормоз хөлдөх нь энгийн үзэгдэл болжээ
- Ч49: 1-р хороолол-модны 2-дүнжингарав чиглэлийн автобусны тормоз хөлдсөний улмаас үйлчилгээнд явахад хүнд болсон. Гэвч өвлийн хүйтэнд чирэгдэл учруулахгүй тулд сажилж явсаар зорьсон газартаа очлоо. Энэ хооронд иргэд маш их даарснаас гадна хугацаа ч их алдаж байна
Нийтийн тээврийн үйлчилгээ алхам бүртээ л асуудал мандуулж байдаг. Гэхдээ энэ удаа бид техникийн доголдол, саатлын талаар хөндөхийг зорилоо. Их хотын үйлчилгээнд явж буй нийтийн тээврийн автобуснууд өвлийн улиралд дүүрэн зорчигчтой явж байхдаа гэнэт “хөлдчихдөг” аюултай. “Арын автобусанд суу” хэмээн жолооч нэг орилсноор бүх асуудал шийдэгдэнэ. Нэгэнт хөлдсөн бол иргэд хэчнээн бухимдаад ч нэмэргүй. Гэртээ хурдан харих, эсвэл ажлаасаа хоцрохгүйн тулд өөр автобус руу шилжиж суухаас аргагүй байдалд хүрнэ. Энэ бол Улаанбаатарын нийтийн тээвэрт байнга тохиолддог нийтлэг дүр төрх. Техник үндэслэл нь их сонин. Уг нь Орос ч бас манайхтай адил хүйтэрдэг улс. Гэтэл зөвхөн манай улсад, Улаанбаатар хотод автобус хөлдөөд байдаг нь сонирхолтой. Энэ нь машин техникийг монголчлох сэтгэлгээтэй холбоотой биз. Өвлийн хүйтэнд явдаггүй, зөвхөн зуны зориулалттай бүтээнэ гэж баймааргүй юм. Хөлдүү автобус мэдээж зааландаа халах нь бага. Өвлийн цагт цан хүүрэг татуулсан хөлдүү автобус л хөлхөлдөөд байна. Тень ажиллуулахаар шатахуун их зарцуулдаг гэх. Үнэндээ техник үндэслэл дээр нь 100 км зайд хурдаас үл хамааран 1.5-3.5 литр түлш илүү зарцуулдаг аж. Хоёр, гуравхан литр түлш хэмнэснээс болж хэчнээн иргэн доороосоо даарч, өвчин эмгэг тусч байгаа бол. Нийслэлчүүдийн хөл дүүжлэх унаа болсон автобус хөлдөж, царцах нь энгийн үзэгдэл гээд хүмүүс ч тоохоо больж байх шиг. Гэтэл хөлдсөн автобусны хөдөлгүүрт доголдол гарч, тормоз ажиллагаагүй болох тохиолдол байнга гарах болсныг жолооч нар ярьж байна. Дүүрэн зорчигч ачсан автобус уруу газарт гэнэт тормозгүй болчихвол ямар аюул учрахыг төсөөлөхөд ч бэрх. Энэ талаар “Зорчигч тээврийн нэгтгэл” компанийн жолооч Б.Хишигжаргал “Манайх улсын байгууллага гэдэг утгаараа хяналт, шалгалт чанга л даа. Өглөө техникийн бүрэн бүтэн байдал, ариун цэвэр, жолоочийн биеийн байдлаас эхлээд шалгадаг. Шалгалтаар шаардлага хангаагүй байвал явуулахгүй, нөөц автобус гаргана. Гэвч нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх цаг болсны нотолгоо нь өнөөдөр иргэдэд үйлчилж буй автобуснууд болоод байна. Өвөлдөө царцаад хөлдөх нь энүүхэнд. Үүнээс болж тормоз ажиллахгүй болох, техникт доголдол гарах нь энгийн үзэгдэл болсон. Үүнийг хүн бүр л мэдэж байгаа. Зарим бааз иргэдэд чирэгдэл учруулахгүйн тулд арга буюу хүйтэн автобусаар үйлчилдэг” гэв. Автобусанд доголдол үүсдэг цаг нь өглөө 8:30-11:00, эсвэл оройн 18:00-23:00 цагийн хооронд байдаг аж. Энэ үед хамгийн их хүйтэрдэг тул автобус царцаж эхэлдэг байна. Автобусны паар хүйтнээр үлээх, хөдөлгөөн удаашрах, өндөр хаазаар ухасхийх, тормоз хөлдөх гээд иргэдийн нүдэнд ил механик гэмтэл их байдгийг жолооч нар онцолсон. Парк шинэчлэлээр Солонгосоос оруулж ирдэг автобуснууд цоо шинэ биш гэдгийг бид мэднэ. Тухайн орны нийтийн тээврийн жагсаалтаас гарсан автобусыг монголчууд хямд үнээр оруулж ирснээ шинэчлэл гэж нэрлэдэг. Өнөөх нь Монголын нийтийн тээвэрт, тэр тусмаа өвлийн улиралд тохирохгүй. Солонгост өвөл болдог ч манайх шиг хүйтэн биш. Харин монгол инженерүүд парк шинэчлэл нэрээр оруулж ирсэн ологдол автобусыг монголчилж засварласнаар арай дөмөгхөн болгоно. Гэвч нэгэнт хугацаа нь дууссан автобусыг Монголд оруулж ирээд дахин сэхэхгүй болтол нь хүчин зүтгүүлээд хаяж байна. Ийм байхад автобус хөлдөхгүй, доголдохгүй гээд ч яах билээ. “Мяралзаа” компанийн жолооч Б.Батсүх “Тормоз хөлдөх асуудал энгийн болсон. Монголчуудыг удирдаж буй дарга нар үүнийг мэддэггүй учраас их л гайхаж хүлээж авдаг юм билээ. Монголд цоо шинэ автобус орж ирдэггүйг одоо хүн бүр мэддэг болсон байлгүй дээ. Оруулж ирсэн автобусыг манайхан засаж, янзлаад хугацааг нь сунгаад явуулдаг. Гэвч 3-5 жил явсны эцэст жагсаалтаас гарч байна. Заримдаа хэцүү шүү дээ. Өөрсдөө ч автобусаа барьж явахаас халширмаар үе бий. Өглөөнөөс орой хүртэл хүйтэн автобусаар хүн зөөх амаргүй” хэмээн ярилаа.Нийслэлчүүд, хэвлэл мэдээллийнхэн нийтийн тээврийн талаар хангалттай бичдэг, ярьдаг ч парк шинэчлэл хийхээс нааш энэ салбар сэхдэггүй. Өндөр хөгжилтэй орнуудын хуучин автобусыг оруулж ирсний дараа нийтийн тээвэр нэг хэсэг мандан бадарна. Дарга нарын дуу чангарч, худлаа ярих нь нэмэгддэг. Гэвч 1-2 жилийн дараа улиг болсон нөгөө асуудлаа дахин ярьж эхэлдэг. Тэгвэл ийм байдлаас гарах цор ганц арга нь зоригтой шийдэж, дорвитой хөдлөөд аль нэг орны гологдлыг бус, Монголын цаг агаарт тохирохуйц автобусаас нэг удаа парк шинэчлэл хийж үзье. Солонгост явж байгаад тэтгэвэртээ гарсан автобуснаас л дээр байх биз. Бид хэдий болтол өвлийн цагт тормоз нь хөлддөг автобусаар зорчиж, өөрсдийгөө эрсдэлд оруулах вэ. Хэдэн хүний амь эрсэдсэний дараа энэ асуудлыг ярих юм бол. Ганц л жишээ хэлье. Өчигдөр өглөө л гэхэд Ч49: 1-р хороолол-Модны 2-Дүнжингарав чиглэлийн автобусны тормоз хөлдсөний улмаас үйлчилгээнд явахад хүнд болсон. Гэвч өвлийн хүйтэнд чирэгдэл учруулахгүйн тулд сажилж явсаар зорьсон газартаа очлоо. Энэ хооронд иргэд маш их даарснаас гадна хугацаа ч их алдаж байна. Хөлдүү автобус тормозгүй болж, халтиргаатай замд осолдвол зорчигчдын хохирлыг алдагдсан цаг хугацаатай харьцуулшгүй.Ерөнхий сайд аа, хотын дарга аа, хотын менежер ээ, хөндлөнгөөс хараад ярих биш хөлдүү, тормозгүй автобусаараа ядаж нэг удаа зорчоод үз дээ. Ямар мэдрэмж төрснөө дараа нь ярьж өгөөрэй. Үнэнийг хэлэхэд тормоз нь гэнэт ажиллагаагүй болчих эрсдэлтэй автобусаар өдөр бүр айдас, бухимдалтай явмааргүй байна. Үүнээс гадна хувийн хэвшлийн автобус баазын механикч, захирлууд техникийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж байж үйлчилгээнд оруулдаг болъё. Тэд ажлаа олигтой хийгээгүйгээс болж нийтийн тээвэрт явж буй автобус ганцхан цагийн дотор хөлдөж, тормоз нь доголдож байна. Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэйг битгий мартаарай.
ЗГМСэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18