Эдийн засаг:
Биеийн хүчний бэлтгэл хийдэг хүн "Асуудлыг хүчээр шийддэг” тухай судлаачдын дүгнэлт гарчээ. Манай төрд тамирчин, дуучин гээд олны танилууд олон бий. Харин төрийн гурван өндөрлөгийн хоёр нь спорт, цэргийн хүн. Тэд тогтмол хүчний бэлтгэл, сургуулилт хийдэг. Тэр нь тэдний эрүүл мэндэд л тустай болохоос, улсын хөгжилд эерэг нөлөөлөөд байгаа нь юу л бол. -Х.Баттулга, У.Хүрэлсүх нар тогтмол хүчний бэлтгэл хийдэг нь тэдний шийдвэр гаргалтад хэрхэн нөлөөлдөг вэ-
Тухайлбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гар дээрээ 86 суниаж, 180 кг-ыг хэвтээгээс шахаж байгаа бичлэг интернетэд олон байна. Мөн тэрээр өдөр бүр, тогтмол хүчний бэлтгэл хийдэг байна.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд бол тэрээр Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин цол чимэгтэй нэгэн. Мөн тэрээр өнөөдөр тогтмол хүчний бэлтгэл хийдэг байна. Түүнийг Дорнын эдийн засгийн чуулганд оролцох үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Х.Баттулгын биеэ яаж авч явааг хар л даа. Самбо бөхийн Дэлхийн аварга хүн шүү дээ” гэж магтах, хошигнох хоёрын голд хэлээд авсан удаа бий.
-Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр ямартай ч бүрэн дунд боловсролтой-
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг,1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгсжээ. Тэрээр 1991 оноос эхлэн МАХН /одоогийн МАН/-ын Төв хороонд улс төрийн ажилтнаас өнөөг хүртэл тасралтгүй МАН-ын залуучуудын холбоо, Зүүний хүчний холбоог удирдаж, УИХ, Засгийн газрын гишүүний ажлыг хийж байгаа нэгэн.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд 1978 онд Нийслэлийн 10 жилийн 34 дүгээр дунд сургуулийг Дунд боловсрол эзэмшин төгссөн. 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургууль Зураач мэргэжлээр тус тус төгссөн нэгэн. Тэрээр 2004 оноос эхлэн УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа нэгэн. Товчхондоо, манай улсын одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр гадаадад эзэмшсэн боловсрол, гадаад хэлний мэдлэг зэргээрээ тун тааруухан эрхмүүд. Харин биеийн булчингаараа хэний ч доор орохгүй ийм л төрийн түшээд.
-Тэд хамтарч популизм хийж байна уу-
Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар шинэ оны босгон дээр мэндчилгээ дэвшүүлсэн. Х.Баттулга мэндчилгээндээ "Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 онд 6.3 хувь болж, 2016 оны мөн үеийнхээс 5 дахин өссөн” гэж мэдэгдсэн. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Монгол улсын эдийн засаг 2019 онд 7.3 хувь болж, сүүлийн гурван жилд 6 дахин нэмэгдлээ” гэж хоёулаа зөрүүтэй мэдэгдэл хийв. Хэн нь үнэн, худал яриад байгааг таашгүй.
Мөн өнөөдөр Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж байгаа "шахмал түлш”-нд угаартаж 1000 гаруй хүн хордож, 11 хүн амиа алдаад байна. Тэднээс тал илүү бага насны хүүхдүүд байна. Харин яг "утаа буурсан уу” гэж Нийслэлийн иргэдээс асуувал "тийм” гэж хариулах нь юу л бол.
Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэдэг "хүчний хоёр тамирчин”-ы мэндчилгээнд "Таван толгой түлш” компанийн шахмал түлшний ачаар Улаанбаатар утаанаасаа салж байна мэдэгдлээ. Харин тэд бяцхан хүүхдүүд угаартаж амиа алдсан харамссан шинж алга. Тэдний талаар ганц үг унгасангүй. "Арчаагүйдээ 11 иргэн амиа алдсан” гэж "хүчний хоёр тамирчин” тэднийг буруутгаагүй л байлтай.

Эх сурвалж: iSee.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18