Эдийн засаг:
2013 онд Монголын үзэгчдэд хүргэсэн “Ану хатан” уран сайхны киног дараа жилийнх нь есдүгээр сараас “Warrior princess” нэрээр АНУ-ын зах зээлд худалдаж эхэлснийг уншигчид санаж буй байх.
Б.Шүүдэрцэцэг зохиолыг нь бичиж, Т.Алтантуяагийн найруулсан эл бүтээл 168 минут үргэлжилдэг бөгөөд киног бүтээхдээ C-300 мэргэжлийн камер ашиглан агаараас болон усан доогуур зураг авч, “Зуун модны их тулалдааныг ой, ус, их талын гэж гурав хувааж найруулсан нь Монголын кино урлагт дэвшил авчирсан” гэж тухайн үед мэргэжилтнүүд үнэлж байсан.
Тэгвэл эл бүтээлийг түгээх эрхийг Болгарын телевиз энэ сард худалдан авчээ. Сонирхуулахад, дээрх киног бүтээсэн “Шүүдэр” продакшны захирал, зохиолч Б.Шүүдэрцэцэг өөрийн “Хотол цагаан гүнж” романаас сэдэвлэн “Хотулун гүнж” түүхэн, тулаант кино төсөл эхлүүлсэн бол найруулагч Т.Алтантуяа Төрийн шагналт, зохиолч Д.Норовын “Хөх тавилан” туужаас сэдэвлэн кино бүтээж буй.
Unuudur.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18