Эдийн засаг:
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Э.Оюунболдоос допингийн дөрвөн төрлийн бодис илэрсэн билээ.
Иймд Э.Оюунболдын аваргын цолыг хүчингүй болгож, барилдах эрхийг хоёр жилээр хасах шийдвэрийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргаж, Ерөнхийлөгчид саналаа хүргүүлсэн.
Үүссэн асуудалтай холбоотойгоор аварга Э.Оюунболд АТГ-т хандаж, допингийн шинжилгээ солигдсон гэх гомдол гарган, улсын наадамд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авах Ажлын хэсэгт багтсан зарим албан тушгаалтныг шалгаж эхэлсэн. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд аварга Э.Оюунболд Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороог шүүхэд өгсөн юм.
Аварга Э.Оюунболд допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гэх маргаан шүүхийн шатанд үргэлжилсэн хэвээр байна. Дээрх асуудлаар Улсын аварга Э.Оюунболд "Өдрийн сонин"-д байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Миний нэр төрд халдсан, над руу залгаж дарамталж байсан хүмүүстэй цаашид хатуу тэмцэнэ. Наадмын өмнө над руу залгаж “Чамаас заавал допинг илрүүлнэ” гэж заналхийлж байсан удаатай. Намайг гүтгэсэн. Би удахгүй барилдана” гэжээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхийлөгч ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа юм.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
CONNECTED – Хиймэл Оюун Ухаан биднийг
21-10-2024, 13:54
CONNECTED чуулганаар дэлхийн дээд
19-10-2024, 20:46
CONNECTED олон улсын хурлын нээлт
19-10-2024, 14:37
CONNECTED-2024: Ирээдүйн дүр төрхийг
17-10-2024, 18:01
Ирээдүйд юу болох бол?
16-10-2024, 09:11