Эдийн засаг:
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилсан ган төмөр хана хэрмийн нэг хэсэг салхинд нурж, Мексикийн газар нутаг унасан тухай NBC News суваг мэдээлжээ. Калифорни мужтай хил залгаа Мексикийн Мехикали хотын цагдаагийн газар хананы 40 метр орчим урт хэсэг нурсан талаар АНУ-ын хил хамгаалалтын газарт анх мэдээлсэн байна.
Ханыг босгоод удаагүй байсан бөгөөд суурийн бетон нь сайн бэхжээгүй байснаас нурсан гэж хилийн албаныхан тайлбарлажээ. Тухайн үед хилийн энэ бүсэд салхины хурд 16 м/секунд орчим байсныг эх сурвалж харуулж байна. Дональд Трамп хууль бус цагаачдын урсгалыг зогсоохын тулд АНУ-Мексикийн хил дагуу төмөр хана босгох ажлыг санаачилж байв.
Тэр анх хоёр улсын 3,144 км үргэлжилсэн хуурай газрын хилийг бүхэлд нь ханаар тусгаарлах санаатай байсан ч Конгресс төсвийг нь батлаагүй тул хамрах хүрээ нь нэлээд багасаад байгаа. Конгресс Трампын төлөвлөгөөг дэмий мөнгө үрсэн зүйл, асуудлыг шийдэж чадахгүй гэж үзэж байна.
Р.Төмөр
Эх сурвалж: Business Insider
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18