Эдийн засаг:
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдотой уулзлаа гэж Цагаан ордон мэдээлжээ. “Ерөнхийлөгч Дональд Трамп Хуан Гуайдог Цагаан ордонд найрсгаар хүлээн авч уулзлаа! Венесуэл дахь хууль бус дарангуйлалтай тэмцэхийн тулд АНУ бүс нутгийн түншүүдтэйгээ үргэлжлүүлэн хамтран ажиллахын зэрэгцээ ардчилсан ирээдүй, хөгжил цэцэглэлтэд хүргэхийн тулд Венесуэлийн ард түмний талд зогсоно” гэж Цагаан ордон “Twitter” хуудсандаа бичсэн байна. Вашингтон ойрын 30 хоногийн хугацаанд Венесуэлийн эсрэг шинэ арга хэмжээ авна гэж Америкийн засаг захиргааны төлөөлөгч лхагва гарагт мэдээлжээ. Үүнээс өмнө АНУ-ын Сангийн яам Венесуэлд авсан хориг арга хэмжээний жагсаалтыг өргөтгөж, өөрийгөө түр ерөнхийлөгчөөр зарласан Гуайдогийн оронд парламентын даргаар сонгогдсон Луис Парра зэрэг тус улсын долоон иргэнийг уг жагсаалтад оруулсан байна.
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо мөн Америкийн улсуудын байгууллагын /АУБ/ ерөнхий нарийн дарга Луис Альмагротой пүрэв гарагт уулзана гэж Венесуэлийн “TVV” телевиз “Twitter” хуудсандаа мэдээлжээ.
2019 оны эхээр Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараахан түүний эсрэг олныг хамарсан жагсаал цуглаан эхэлсэн юм. Сөрөг хүчний хяналтанд байдаг Үндэсний Ассемблейн /парламент/ дарга Хуан Гуайдо өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарласан бөгөөд АНУ тэргүүтэй Өрнөдийн хэд хэдэн орон Гуайдог Венесуэлийн түр Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрсөн бол Гуайдог АНУ-ын утсан хүүхэлдэй гэж Мадуро мэдэгдсэн. Мадурог Венесуэлийн хууль ёсны Ерөнхийлөгчийн хувиар дэмжиж байгаагаа ОХУ, БНХАУ, Турк болон өөр хэд хэдэн улсын эрх баригчид илэрхийлсэн билээ.
Д.Жаргал
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18