Эдийн засаг:
Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг энэ оны тавдугаар сарын 25-наас эхлэн хэрэгжүүлнэ. Үүнээс улбаалан зарим хүн одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эсэхэд ихээхэн эргэлзэх болжээ. Учир нь хуульд “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөлт оруулсан.
Энэ нь нэг талаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрын хоршил ойрын 10 жилдээ үргэлжлэх боломжийг олгож буй хэрэг. Тодруулбал, ирэх онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга дахин нэр дэвших эрх нь нээлттэй төдийгүй, өдгөө түүнийг сонгосон нь хамгийн зөв байсан гэх ойлголтыг нийт масст төрүүлчихсэн яваа. Нөгөө талдаа намаа удирдан УИХ-ын энэ оны сонгуульд орох одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирэх жил сонгуульд өрсөлдье гээд ч хуульд заасан насны босгыг давж чадахгүй.
Тэгэхээр МАН-аас олигтойхон өрсөлдөгч олдохгүй нь тодорхой. Х.Баттулга бараг өрсөлдөгчгүйгээр 2021-2027 онд Ерөнхийлөгч байх нь гарцаагүй. Тэгж байтал “дүү” У.Хүрэлсүх нь хуулийн заалтаар “насанд” хүрч халааг нь авах болзлоо хэдийн хангачихсан хүлээж байх нь тодорхой аж. Тэдний алсын хараа нь ердөө л энэ. У.Хүрэлсүх 2027 оноос төрийн тэргүүнээр заларлаа гэхэд 2033 онд халаагаа өгнө. Тэр болтол ёстой зай ч байна лай ч байна гэгчээр улстөр дэх “ах, дүү” хоёрын хоршлыг тас татан гарч ирэх хүн байхгүй нь өнөөгийн улстөрийн хүрээнээс харахад л тодорхой.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
Өнөөдөр, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
Өчигдөр, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56