Эдийн засаг:
АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн сансрын нисэгч Кристина Кох эх дэлхийдээ амжилттай газарджээ. Тэрээр Олон улсын сансрын станц дээр 11 сарын хугацаанд буюу хамгийн удаан ажилласан эмэгтэй сансрын нисэгч алдрыг хүртэж, дээд амжилт тогтоосон юм. Тэрээр сансарт нийт 328 хоногийг өнгөрүүлсэн бөгөөд пүрэв гарагт Гринвичийн цагаар 09.12 /УБ цаг 17:12/ Европын сансрын агентлагийн сансрын нисэгч Лука Пармитано, ОХУ-ын “Роскосмос” сансрын агентлагийн сансрын нисэгч Александр Скворцовын хамтаар Союз хөлөгтэй Казахстаны талд газарджээ. Нислэг 3 цаг 30 минут үргэлжилжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дээд амжилтын эзэн болсон сансрын нисгэгчдээ баяр хүргэж, залуу эмэгтэйчүүдэд урам зориг хайрлаж, АНУ-ын бахархал боллоо гэж жиргэжээ.
АНУ-ын Мичиган мужид төрсөн 41 настай Кох өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд сансарт 289 хоног өнгөрүүлсэн анхны эмэгтэй сансрын нисэгч Пегги Уитсон /НАСА/-ы тогтоосон дээд амжилтыг эвдсэн билээ. Кох өнгөрсөн оны аравдугаар сард НАСА агентлагийн Жессика Мэйрийн хамт задгай сансарт гарсан эмэгтэй сансрын нисэгчдийн баг бүрдүүлж, түүхийн шинэ хуудсыг бичилцсэн. Кох Казахстаны Караганда хот, Германы Кёльн хотоор дайран Хьюстон дахь НАСА агентлагийн төв байранд хүрэлцэн ирж, тэндээ эрүүл мэндийн үзлэгт орох аж.
Я.Болор
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18