Дэлхийд

Тайландад армийн офицер зэвсэглэн халдаж 21 хүний аминд хүрчээ

Хуваалцах:
Орон нутгийн цагаар бямба гарагийн орой Тайландын армийн дэд түрүүч Корат хотод зэвсэгт халдлага үйлдэн 21 хүний аминд хүрч, 33 хүнийг хүнд, хөнгөн шархдуулсан хэрэг гарчээ.
Хэрэгт холбогдсон этгээд нь дэд түрүүч цолтой  22 дугаар батальонд алба хаадаг Жакрапат Томма гэгч байсан бөгөөд эхлээд хуарандаа гал нээж, улмаар хуарангаасаа гаран “Терминал 21” дэлгүүрт гал нээж олон хүний аминд хүрчээ.
Тэрээр эхлээд цэргийн ангид галт зэвсэг, автомашин хулгайлан гал нээж, дараа нь хотын төв рүү орж “Терминал 21” худалдааны төв рүү нэвтэрсэн аж.
Тайландын дотоодын цэрэг, цагдаагийн байгууллага 12 цаг гүйцэтгэх ажиллагаа явуулсны дүнд цагдаа нар халдсан этгээдийг устган сөнөөсөн байна.
Тайландын Батлан хамгаалах яамны мэдээллээр халдлага үйлдсэн этгээд нь цэргийн ур чадвар өндөр байсан тул ийм урт хугацаанд ажиллагаа явуулахад хүргэжээ. Гэвч хэргийн газар ажилласан цэргүүд болон цагдаагийн ажилтнуудын ажиллагаа муу байсан гэж дүгнэхгүй байгаа аж.
Халдлага үйлдсэн этгээд Жакрапатын фейсбүүкт оруулсан зураг
Халдлага үйлдсэн этгээд нь даруу төлөв зантай нийтэч нэгэн байсан бөгөөд чухам яагаад халдлага үйлдсэн нь тодорхой болоогүй байна.
Дээрх этгээд нь халдлага үйлдэж байх үеийн бүх бичлэгээ фейсбүүк хуудсан байршуулж байсан ч удалгүй хаяг нь бүрэн устгагджээ.
Тайланд нь азийн бусад орныг бодвол галт зэвсэг эзэмших хувь хэмжээ өндөр ч, зэвсэглэн халдах гэмт хэрэг харьцангуй ховор байдаг юм.
Халдлага үйлдсэн үеийн хяналтын камерын бичлэг

Б.Болорсүх 
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0