Эдийн засаг:
Хятад улстай хийгдэж буй худалдаагаа хумихгүй байхыг Бээжин дэлхий улс орнуудад уриаллаа. Коронавирусний тархалтаас ихээхэн болгоомжилж байгаа улс орнууд хил гаалиа хааж, Хятад улстай хийгдэх худалдаа буурч байгаа эгзэгтэй цаг үед Бээжин ийнхүү мэдэгджээ.
Тодруулбал, Мягмар гарагт Дэлхийн Худалдааны Байгууллагын уулзалт болсон. Энэ уулзалтад оролцсон Хятадын албаныхан Бээжинтэй худалдааны түвшингээ хэвийн хэмжээнд хадгалахыг дэлхийн улс орнуудад уриалсан юм. Коронавирусний тархалтаас үүдэн Хятадын бусад улс орнуудтай хийгдэх худалдаа буурсан тохиолдолд тус улсын эдийн засагт томоохон хохирлыг учруулах эрсдэл үүсээд байгаа. Хятадын албаныхан Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн орнууд коронвирусын тархалтад хэт хийсвэр буюу хэтрүүлсэн байдлаар хандаж, худалдаагаа хумихгүй гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлсэн байна.
Бээжингийн төлөөлөгчид “Хятад улсын эдийн засаг олон улсын эдийн засгийн нэгэн чухал тулгуур багана гэдгийг онцолж, хэрэв дэлхийн орнууд хэт нэг талыг барьсан байдлаас хандаж, худалдаа наймаа бууруулбал энэ нь эргээд олон улсын санхүүгийн зах зээлд хор хохирлыг дагуулах”-ыг сэрэмжлүүлжээ. Хятад улс худалдааны түнш орнуудтайгаа илүү ил тод, нягт харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж байгаагаа мөн учирлажээ. Дэлхийн Худалдааны Байгууллагаас мэдээлснээр 20 гаруй улс орон Хятадтай хийх худалдаагаа аль хэдийн хязгаарлалтад оруулснаас гадна Хятад улсад иргэдээ зорчихгүй байхыг шаардаж эхлээд байгаа юм. Герман улс Хятад улс дахь иргэдээ даруй нутаг буцахыг хүссэн мэдэгдэл гаргаж байсан юм. Харин Бээжин Германы талын шийдвэр хэт хийсвэр, нэг талыг барьсан гэж буруутгаж байсан юм.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18