Эдийн засаг:
Москва хотод өчигдөр уулзсан Орос, Туркийн ерөнхийлөгч нар Сирийн Идлиб мужид гал зогсоох, талуудын хооронд мөргөлдөөн гарахаас сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган нар нийт зургаан цагийн турш уулзаж, ярилцсаны үр дүнд уг тохиролцоонд хүрсэн байна. Уулзалтыг Путин “маш хэцүү боловч үр дүнтэй” болсон гэж дүгнэжээ. Тохиролцоо ёсоор Пүрэв гарагийн шөнө дундаас эхлэн Туркийн арми болон Сирийн засгийн газрын армийн хооронд гал зогсоох болж байна.
Үүнээс гадна талуудын хооронд зургаан километр өргөнтэй аюулгүйн бүс байгуулахаар болжээ. Мөн Идлиб мужийн M4 хурдны автозам дээр Орос, Туркийн хамтарсан эргүүл ажиллахаар болсон байна. Хоёр удирдагч Сирийн газар нутагт энх тайван тогтоох арга нь зэвсэгт мөргөлдөөн биш гэдэгтэй санал нэгдсэн гэнэ. Мөн Сири улсын хувь заяаг Дамаскийн засгийн газар бие даан шийдэх ёстой гэж дүгнэжээ.
Идлиб мужид хүмүүнлэгийн тусламж хүргэх ажлыг зохион байгуулж, дүрвэсэн иргэдийг орон гэртээ эргэж ирэх боломжоор хангах тохиролцоонд хүрсэн байна.
Сирийн босогчдын сүүлчийн түшиц газар болсон зүүн хойд бүсийн Идлиб мужид хяналтаа тогтоохын төлөө Туркийн арми болон Ассадын дэглэмийн цэргүүд сүүлийн хоёр долоо хоногийн турш байлдаж, талуудын олон тооны цэрэг алагдаад байгаа. Сирийн засгийн газрын цэргийг ОХУ-ын агаарын хүчин дэмжиж байгаа юм. Тиймээс Турк-Сирийн зэвсэгт мөргөлдөөн нь Москва, Анкарагийн шууд бус тулгаралт болоод байв.
Р.Төмөр

Эх сурвалж: Russia Today
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18