Эдийн засаг:
Луу гүний Итгэлт баян гэдэг шиг Дундговь аймгийн Баян Намсрай гэгддэг УИХ-ын гишүүн Б.Наранхүү ирэх УИХ-ын сонгуулийн ажлаа базааж эхэлжээ. Тэрээр Төрийн ордонд ажилдаг танил сэтгүүлчиддээ “дахин нэр дэвшихгүй” хэмээн молиг өмгүүлж, араар нь ажлаа амжуулсан шигээ гүйж яваа сурагтай. Тухайлбал, короновирусын дуулианаар “Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгчдийнхээ түрээсийг 50-70 хувиар буулгаж “зангарагтай” загнажээ.
Тэрээр анх улс төрд хөл тавихдаа, Олимпийн аваргууд шил дараалан мэндлэхэд, Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган хоёрт тус бүр 1 сая ам.доллар, П.Сэрдамба, О.Гүндэгмаа нарт тус бүр 500-н мянган ам.доллар амлаж алмайруулж байв. Хүмүүс бодохдоо Б.Наранхүүг амласан мөнгөө бэлнээр нь тоолоод өгсөн гэдэгт эргэлзэхгүй байх л даа. Харин мань хүн “Дүнжингарав” төвийнхөө лангуунуудыг аваргуудад “шахчихсан” гэдэг. Арга заль, холыг харах ухаанаараа орчин цагийн Итгэлт баянд дүйх хүн бол яахын аргагүй Б.Наранхүү гишүүн.
Эх сурвалж: TAC.MN
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18