Эдийн засаг:
Шүүхээс хоёр жилийн хорих ял сонссон УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 409 дүгээр ангид ял эдэлж байна. Тус анги нь Баянзүрх товчооны ойролцоо байрладаг бөгөөд хаалттай хорих анги юм. УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёр жил хорих ял оноосон. Түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар буюу нийт хоёр жилийн хорих ял оноосон байдаг.
Учир нь тэрээр хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийг шалгуулж байх хугацаандаа буюу 2018 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.
Харин дараа нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.
Ийнхүү уг хэргүүддээ шүүхээс хорих ял сонссон билээ.
Б.Аз
Эх сурвалж: zaluucom.mn
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх
17-09-2024, 10:45
Чингэлтэй дүүргийн 5-р сургууль гурван
11-09-2024, 13:36
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр
10-09-2024, 13:38
Нийслэлийн ХҮН нам НИТХ-д нэр
6-09-2024, 00:30
Жүжигчин Э.Батхүү хуримаа хийнэ
5-09-2024, 23:57