Эдийн засаг:
Их Британийн язгууртны хэргэм зэргээсээ сайн дураар татгалзан бие дааж амьдрах шийдвэрийг ханхүү Харри, түүний гэргий Меган Мэркл нар өнгөрсөн оны сүүлээр гаргасан билээ. Тэд Канадад амьдрах төлөвлөгөөтэй байгаагаа зарлаж байсан бол саяхан АНУ-ын Лос Анжелес хотод нүүж ирсэн гэх мэдээлэл тараад байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу Ням гарагт экс язгууртнуудын хамгаалалт, аюулгүй байдлыг тус улс хариуцахгүй гэдгийг твиттер хуудсандаа мэдэгджээ.
“Би бол Хатан хаан болон Нэгдсэн Вант Улсыг хүндлэн дээдлэгч, сайн найз нөхөр нь билээ. Британиас явсан Харри, Меган нар Канадад суурьших тухай мэдээлж байсан. Харин одоо тэд Канадаас явж, АНУ-д ирсэн сурагтай байна. АНУ тэдний хамгаалалт, аюулгүй байдалд зориулж мөнгө зарцуулахгүй. Тэд өөрсдөө төлөх ёстой!” гэж Трамп бичсэн байна.
Харри, Меган нар АНУ-ын засаг захиргаанаас хамгаалалт хүсэх гэж байгаа тухай Британийн “Daily Mail” сонинд өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв. Гэхдээ хос хоёр энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.
Өнгөрсөн долоо хоногт бас Дисней компани өөрийнх нь шинэ баримтат кино “Elephant”-ийн тайлбарыг Меган Мэркл унших болсныг зарласан юм. Язгууртны хэргэм зэргээсээ татгалзсанаас хойш тэр анхны ажлаа олсон нь энэ байв.
Дональд Трамп өмнө нь Харри, Меган нарын шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлж байсан түүхтэй. Тэрээр “Би Хатан хааныг гүнээ хүндэлдэг. Түүнд ийм зүйл тохиолдох ёсгүй байсан юм” гэж хэлсэн байдаг.
Э.Сэмүүн
Эх сурвалж: DPA
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18