Эдийн засаг:
Өвчний дэгдэлт бүрт өөрийн эсрэг баатрууд бий. Өөрөөр хэлбэл өвчин тээж яваагаа мэдэхгүй олонд хүнд тараасан хүмүүсийг супер халдвар тараагчид гэдэг. Тэднээс хамгийн алдартай нь ХХ зууны эхээр Нью-Йоркт хижгийн хоёр давалгааг үүсгэсэн "Хижгийн" хочит Мэри юм. 2003 онд ер бусын вирусээр өдөөгдсөн атипийн хатгааг дэгдэхэд эмч Лю Цяньлунь голлох гүйцэтгэсэн гунигт түүх бий. Түүнээс болоод SARS-CoV вирус дөрвөн оронд тархжээ. Өнөөгийн COVID19-ийн дэгдэлтэд ч түүнтэй адил жишээ бий.
20/80
Амьсгалын замын хурц халдварт SARS-ын цар тахал зарлагдтал уг өвчнийг ер бусын вирусаар өдөөгдсөн гэж үзэж байв. 2003-2004 онуудад дэгдсэн энэ өвчлөлийг 20/80 буюу 20 халдвар тараагч 80 өвчтөнийг гаргадаг гэдгээр халдвар судлалд тэмдэглэжээ. Судалгаагаар тодорхой хүмүүс SARS дэгдэлтэд нөлөөлснийг тогтоосон. Тийм хүмүүсийг супер халдварлуулагч гэх ба тэднээс халдвар тарсныг мөн л супер дэгдэлт гэдэг байна. Хамгийн аюултай нь эдгээр хүмүүс өөрсдөө өвдөхгүй бас дээр нь хөл хорио, эрүүл ахуйн дэглэм сахидаггүй аж.
Супер халдвар тараагчдын үүрэг
Хижгийн Мэри
ХХ зууны эхээр Нью-йоркийн тогооч Мэри Маллон өөрийн зоогийн газраар дамжуулан олон хүнд гэдэсний хижгийн халдвар тараажээ. Мэрид өөрт нь өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэдэг. Хожим эмч нарын тогтоосноор Salmonella typhi нян түүний цөсний хүүдийд үржсэн байв. Тэр үед өвчний шинэ тэмдэг гадаад төрхөд нь илрээгүй хүнийг халдвар тээнэ гэж үздэггүй байжээ. Эцэст нь Мэрийг халдвар түгээж буйг илрүүлж хүчээр эмчилжээ. Тэрээр эмнэлэгт гурван жилийг өнгөрөөсөн юм. Эмч нарт ам өчгөө өгч байж эмнэлгээс гарсан Мэри нэр овгоо солин дахиад тогоочийн ажилд оржээ. Таван жилийн дараа Нью-Йорк дахиад л гэдэсний хижиг дэгдэв. Дахин баривчлагдсан Мэри үлдсэн амьдралаа карантинд өнгөрөөсөн юм.
Эхний карантины үеэр уурлаж уцаарласан Мэри Маллон (зүүн талын ор)
Өрөө 911: бөөнөөр хөнөөгчийн дарааллын бичиг
2003 оны хоёрдугаар сард Чуншанийн их сургуулийн эмч 64 настай Лю Цяньлунь хуримын ёслолд оролцохоор Metropole зочид буудлын 911-р өрөөнд буудаллажээ. Энд ирэхийн өмнө тэрээр амьсгалын замын хүнд өвчтэй хүнийг эмчилж байв. Бие нь тааруу байсан ч эмч хүргэнийхээ хамт тав хоног Хонконгоор сэлгүүцэж, худалдааны төв, олны хөлийн газруудаар явсан байв. Хожим эмч SARS-ийн халддартай болох нь тогтоогдсон. Түүний хамт нэг давхарт байсан 16 хүн амьсгалын замын хурц халдварт өвчнөөр халдварласнаа мэдэлгүй Канад, Вьетнам, Тайвань, Сингапурт вирус түгээжээ. Тухайлбал 78 настай канад жуулчин эмэгтэй Торонтод эргэн ирээд эмчилгээнд байсан хүүдээ халдаасан нь шинэ зуу гаруй халдварын тохиолдлыг дэгдээв. Сингапурт оношлогдсон 94 тохиолдол нөгөө л 911 дүгээр өрөөнөөс үүдэлтэй болохыг мөрдөн тогтоогджээ.
Хонконгийн Metropole буудлын ес дэх давхрын бүдүүвч зураг. Эндээс SARS вирусийн супер тархалт замдаа гарчээ
Атипийн хатгаагаар Хонконгийн эмнэлэгт нас барсан Лю Зяньлунийг Хятадаас гадуур 29 оронд тархсан SARS вирусийн анхдагч өвчтөн гэж ДЭМБ үзсэн юм. Энэ супер тархалтын мэдээг ДЭМБ-ын цахим хуудсанд “Бөөнөөр хөнөөгчийн он дарааллын бичиг” гэж нэрлэсэн байна.
Эмнэлгийн супер тараалт
Супер тараалт эмнэлэгт гарах нь их байдаг. Жишээлбэл, 2003-2004 онуудын SARS, 2015 оны Ойрхи Дорнодын амьсгалын замын MERS вирусийн өвчлөл Өмнөд Солонгост дэгдэх үеэр ийм явдал тохиолдож байв. MERS-CoV халдвартай нэг өвчтөн эмнэлгээр үйлчлүүлэгчид болон ажилтнуудад халдвар тараав. Өөр нэг эмнэлэгт халдвар тээгч 44 хүнийг өвчлүүлжээ. Нийтдээ MERS-CoV вирус эмнэлэгт халдварласан таван тохиолдол гарлаа.
MERS-CoV вирусний эмнэлэгт тарсан дүр зураг
Эболагийн туршлага
Супер халдварлалт бүх л халдварт өвчний үеэр гардаг. Нэг халдвар тээгчээс бөөнөөр халдварласан тохиолдол сүрьеэ, улаан бурхан зэргийн бусад өвчний дэгдэлтийн үеэр ч гарч байв. Баруун Африкт 2014–2015 онуудад дэгдсэн Эбола тахлын үеэр өвчтөнүүдийн 62 хувь нь гурван тээгчээс халдвар авсан байдаг. Эболагийн туршлага нь халдварыг тараахад нийгмийн тренд чухлыг харуулсан юм. Жишээлбэл, эбола цар тахлын үеэр олны нэртэй оточ эмэгтэйн оршуулгад оролцсон гвинейчүүд халдвар авсан байв. Хэд хоногийн дараа Гвинейгээс гадна хөрш Сьерра-Леонд 300 орчим халдвар илэрч байлаа.
COVID-19
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоо “супер тархалт” гэсэн томъёог хэрэглэхгүй байгаа. Тус байгууллагын цахим хуудсанд шинэ коронавирусийн үржих чадварыг нэг халдвар тээгч 2-2,5 хүнд тараах магадлалтай гэжээ. Гэтэл бөөнөөрөө халдвар авсан эдгээр тохиолдлууд одоо тодорхой болоод байна.
53 настай британи эр Сингапурт бага хуралд оролцох үеэр шинэ коронавирусийн халдвар авчээ. Улмаар хөл хорионд оролгүйгээр нэгдүгээр сарын 22-нд Сингапураас Францын уулын амралтад нисэн очоод таван британи, таван франц, нэг испани нийт 11 хүнд халдвар тараажээ. Нэгдүгээр сард Уханий нэг халдвар тээгчээс эмч, 13 асрагч халдвар авчээ.
Өмнөд Солонгосын тохиолдол бүр онцгой.
Өвчтөн 31
БНСУ-д эхлээд COVID19-ийн батлагдсан тохиолдол цөөн дөнгөж 31 өвчлөл бүртгэгдээд байв.Харин энэ дүр зургийг 31 дэх өвчтөн болох Синчхончи шашны сүсэгтэн өөрчилжээ. 61 настай эмэгтэй хаанаас халдвар авсан нь тодорхойгүй ч гурван өдрийн дотор хоёр эмнэлгээр орж, сүмийнхээ тус бүрт нь 500 сүсэгтэн оролцсон хоёр мөргөлд оролцжээ. Мөн буудлын цайны үдэшлэгт оролцсон байлаа. Сүмийн сүсэгтнүүдээс 4400 хүнийг шинжлэхэд 544 хүнээс вирус илэрч, 9000 хүнийг тусгаарлалтад оруулжээ. Солонгосын өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв тэр 31-р өвчтөн олон мянган хүнд халдвар тараасан гэж үзэж байгаа.
31-р өвчтөнөөс эхэлсэн Солонгос дахь тархалт
Супер тараагчид хаанаас гарна вэ?
Нийгмийн бие авч явах зуршлаас гадна хүний биологи энд чухал үүрэгтэй. Зарим нь вирусийг хурдан тараадаг нь тээгчийн бие дэх халдварын вирулентээс хамаардаг байна. Тийм хүмүүст вирусийн мутаци хурдтай үйлчилж эсвэл дамжуулах дараалал нь өөрчлөгддөг байх гэсэн таамаг бий
Заримдаа биеийн эсэргүүцэл сайтай, шинж тэмдэг мөд илрэхгүй хүмүүс супер халдвар тээгч болдог. Эрдэмтэд өнөө хэр нь энэ талаар нарийн тодорхой тайлбарлаж чадаагүй.
Нийтийн халдварыг зогсоохын тулд аль болох хурднаар супер тээгчийг илрүүлэх хэрэгтэй. Үүнийг XIX зуунд хийдэг байсан. Тийм тактикийг ДЭМБ 2003-2004 онуудад барьж байсан. Одоо ч түүгээр л явж байгаа.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18