Улс төр

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын даргыг огцруулсны дараа 60 тэрбумын хэлэлцүүлгийг хийх хэрэгтэй

Хуваалцах:
УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт өөртэй нь холбоотой 60 тэрбумын хэргээр хэлэлцүүлэг зохион байгуулах үүргийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад өгсөн билээ. Гэвч өнөөдрийг хүртэл УИХ-ын даргын нэр холбогдсон 60 тэрбумын хэргээр хэлэлцүүлэг зохион байгуулах нь битгий хэл хэзээ зохион байгуулах нь ч тодорхойгүй байна. Харин албаны эх сурвалжийн мэдээлснээр 60 тэрбумын хэлэлцүүлэг хийх эсэхийг эхлээд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, батлах ёстой аж. Ингэсний дараа дээрх хэлэлцүүлгийг хэзээ зохион байгуулах нь тодорхой болох юм байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ анх ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг товлож, МАН-ын нэрийг газарт унагаж, шороотой нь хутгасан гэх 60 тэрбумын хэлэлцүүлгийг зохион байгуулж, эцэслэх ёстой гэх байр суурийг илэрхийлж байсан. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээс энэ талаар тодруулахад "Тухайн үед нь зохион байгуулаагүй байж одоо зохион байгуулж яах юм бэ. Хэрэв шаардлагатай бол УИХ-ын дарга М.Энхболдыг огцорсных нь дараа 60 тэрбумын хэлэлцүүлгийг зохион байгуулах хэрэгтэй шүү дээ" гэх тайлбарыг өглөө.

WWW.ZINDAA.MN
 
скачать dle 12.0