Онцлох мэдээ / Дэлхийд

ОХУ-д хорио цээрийн дэглэм зөрчвөл 7 жил ял эдэлнэ

Хуваалцах:

ОХУ-ын Парламент вирусийн эсрэг хуулийн багц төсөл батлахаар дэмжсэн байна. Үүнд хорио цээр, хөл хорионы дэглэм зөрчсөн тохиолдолд долоо хүртэл жилийн хорих ялаар шийтгэхээр тусгажээ.
Тус улсад халдварын тохиолдол 2,337 бүртгэгдэж, 17 иргэн нас барлаа. Нийслэл Москва хот халдварын тохиолдлоор тэргүүлж байгаа бөгөөд хотод хэдийнээ хатуу чанга хорио цээрийн дэглэм хэрэгжиж эхэлсэн.
Ерөнхийлөгч Владимир Путин Орос орон халдварт тахалтай тэмцэх чухал цаг үе ирсэн гэдгийг онцлон мэдэгдсэн байна. Долоо хоногийн өмнө Ерөнхийлөгчийн хамт халдвартай өвчтөнүүдийг эмчилж буй Коммунарка эмнэлэгт зочилсон эмнэлгийн дарга Денис Проценкод хийсэн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан юм. Тиймээс Путины эрүүл мэндийн байдал анхаарал татаж байгаа ч хэвлэлийн албанаас Ерөнхийлөгчийг давтан шинжилгээнд хамруулах шаардлагагүй хэмээн мэдэгджээ.
Шинээр хэрэгжих хуулиар санамсаргүй тохиолдлоор гэрээс гарахгүй байх хориг зөрчсөн энгийн иргэдэд их хэмжээний мөнгөн торгууль, вирус тархаах эрсдэлтэй алхам хийх, хуурамч мэдээлэл тараасан тохиолдолд таван жилийн хорих ялаар шийтгэх юм байна.
Мөн Засгийн газраас онц байдал зарлахыг эрх баригчдаас шаардаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш Оросын Засгийн газар Ковид-19 цар тахлын эсрэг хилээ хаах, сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлах зэргээр олон шат дараалалтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн билээ.
Эх сурвалж: ВВС
скачать dle 12.0