Эдийн засаг:
Японы Fujifilm компани өөрийн бүтээгдэхүүн болох ханиад томууны эсрэг үйлчилгээтэй Avigan эмийг коронавирусийн халдвартай өвчтөнүүд дээр туршиж эхэлжээ. Хятад улсын эрдэмтэд уг эмийг туршиж үзээд өвчтөнүүдийн эдгэрэх хугацааг мэдэгдэхүйц богиносгож байгааг өнгөрсөн сард зарласан юм.
“Туршилтыг 100 өвчтөн дээр зургаадугаар сарын сүүл хүртэл явуулна. Туршилтын үр дүн дээр үндэслэн коронавирусийн эмчилгээнд ашиглах зөвшөөрлийг засгийн газраас хүсэх болно” гэж Fujifilm компанийн төлөөлөгч өнөөдөр мэдэгджээ. 20-74 насны, хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүн тус бүрт дээд тал нь 14 хоногийн хугацаанд эмийг турших юм байна.
Харин сөрөг нөлөө үүсгэж болзошгүй тул жирэмсэн эмэгтэйчүүдийг туршилтад оруулахгүй байхаар шийджээ. Япон улсын ерөнхий сайд Абэ Шинзо өнгөрсөн Бямба гарагт Avigan эмийг коронавирусийн эсрэг эмчилгээнд ашиглахад шаардлагатай зөвшөөрлийг өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.
Avigan эмийг одоо Японд зөвхөн ханиад томууны эсрэг эмчилгээнд ашиглахыг зөвшөөрдөг. Дэлхий даяар орон орны эрдэмтэд Covid-19 өвчнийг эмчлэх эмийн эрэлд гараад байгаа. Мөн коронавирусийн эсрэг вакциныг бүтээх төслүүд зэрэг зэрэг хэрэгжиж байна. Avigan эмийг (бас Favipiravir гэдэг) Японы Fujifilm группийн охин компани Fujifilm Toyama Chemical 2014 оноос эхлэн үйлдвэрлэжээ.
Э.Сэмүүн
Эх сурвалж: AFP
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18