Мэдээ мэдээлэл

УБТЗ-ЫН ЗАРИМ ОРЛОГЧ ДАРГА НАРЫГ ШИНЭЭР ТОМИЛЛОО

Хуваалцах:

УБТЗ ХНН-ийн Хувь нийлүүлэгчдийн болон Ерөнхий хорооны хурал өчигдөр боллоо. Хурлаар Ерөнхий хорооны хурлаар УБТЗ-ын зарим орлогч дарга нарыг шинээр томилов.Тодруулбал, УБТЗ-ын Тээвэр хөдөлгөөн хариуцсан замын орлогч даргаар Г.Ганболдыг, УБТЗ-ын Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар Ж.Батболдыг томиллоо.

Мөн хурлаар УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд төв коридорын суурь бүтцийн зарим хэсгийг шинэчлэх асуудал, тус нийгэмлэгийн  2018 оны ачаа болон зорчигч тээвэрлэлтийн төлөвлөгөөг тодотгох, 2019 оны төлөвлөгөөг батлах зэрэг асуудлыг хэлэлцлээ. "УБТЗ” ХНН-ийн оросын талын хувь нийлүүлэгч "Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал О.В.Белозёров УБТЗ-ын ажлыг дүгнэж хэлэхдээ "Оросын төмөр замуудын үзүүлээгүй гайхалтай амжилтыг УБТЗ хоёр жил дараалан үзүүлж байгаад би үнэхээр их бахархаж байна.” гэлээ.скачать dle 12.0