Дэлхийд

“Хэтэрхий чанга шуугилдлаа” гэсэн шалтгаанаар хөршийнхөө таван хүнийг буудан хөнөөжээ

Хуваалцах:
ОХУ-ын Рязанийн хязгаарын Елатьма тосгонд гэрийнх нь цонхны дор зогсож байсан залуусыг “хэтэрхий чанга шуугилдсан” гэсэн шалтгаанаар галт зэвсэг хэрэглэн таван хүний аминд хүрсэн хэрэг гарчээ. Хэрэгтэн эхэндээ залууст чимээгүй байхыг сануулсан ч урдаас нь хэрэлдсэн тул буудаж эхэлсэн байна. Нас барсан таван иргэний дөрөв нь эрэгтэй, нэг нь эмэгтэй байжээ.
Мөрдөн байцаагчдын хэлснээр, амиа алдсан хүмүүс гэмт этгээдийн хөрш байсан бөгөөд хэрэг гарахаас өмнө таагүй харилцаатай байсан нь уг хэргийг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзжээ. Гэмт этгээд хэргийн газраас зугтах гэж оролдсон ч удалгүй баригдсан байна. Тэрээр сэтгэцийн хувьд эрүүл бус, сэтгэцийн эмчийн хяналтад байдаг аж.

Б.Сарангэрэл
Эх сурвалж: isee.mn
скачать dle 12.0