Эдийн засаг:
Сүүлийн хэд хоногт өрнөсөн улс төрийн үйл явдлуудын гол дүр нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ байлаа. Зарим нь түүнийг мөрөн дээр нь гишгэж гарч ирсэн “сайн ах"-аа балбалаа, аядуу тайван занг нь ашиглан муучиллаа гэж харж байгаа бол бүр зарим нь зоригтой улстөрч, бүлэглэл хоорондын тэмцлийн гол манлайлагч нь гэж харж байгаа. Аль ч талаар нь харсан бай төрийн дээр зайдалсан бүлэглэлийг хага цохин, Улаанбаатар хотын газрыг хуваан зарсныг илчлэн, М.Энхболдыг нэн даруй суудлаа өг гэж зоригтой дуугарч байгаа хүн бол тэр.
“Жам ёсны бизнесийн эрүүл бүтцийг бүрдүүлж улс төр, бизнесийн эрх мэдлийг ашиглан хувь хүн, бизнесийн бүлэгт биш хуульд захирагддаг авлигаас ангид төр засгаа бүрдүүлье”. Энэ үгийг Л.Оюун-Эрдэнэ 2015 оны Улс тунхагласны баяраар “Азийн хүлэг улс” номын нээлтийнхээ үеэр хэлж байжээ. Угтаа өнөөгийн тэмцээд байгаа Л.Оюун-Эрдэнэ яг л өнөөдрийн үйлдлээ зураглан хэлж байж. Үйл явдлын өрнөл чухамдаа л түүний хэлж байснаар таарсан. ЖДҮ-г эрх баригчид хоорондоо хувааж авсан нь ил болов. Түүнтэй нь намын дарга тэмцэхээр болов. Тэмцсэн намын даргаа гүйцэтгэх засаглалаа удирдаж чадаагүй гэх шалтгаар бусад нь тонгорохоор улангасан дайрч эхлэв. УИХ хэлэлцээд гүйцэтгэх засаглалын тэргүүнийг байранд нь үлдээх болов. 60 тэрбумын схемийг бий болгосон М.Энхболдтой тэмцэж эхлэв. Ерөнхий сайд, намын даргын хувьд сахилга хариуцлагыг бий болгохоо ард түмэнд амлав. Гурван жилийн өмнө Харвардад боловсрол эзэмшсэн залуу улстөрчийн сануулж хэлж байсан бүхэн ийнхүү өнөөдөр гол болж, олон ангиар сунжрах савангийн дууриас ч илүү онц сонирхолтой болоод байна.
УИХ-д шинээр сонгогдсон гишүүний хувьд сөрөг хүчнийхэнтэйгээ хамтран төрийн дээр зайдалсан бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа нь олон нийтэд магадгүй итгэл төрүүлсэн байх. Эсрэгээрээ эрх мэдлийн гинжин хэлхээнээсээ салахыг хүсээгүй бүлэглэлийн эд эсүүдэд харин сонин туссан байж болох. Өмнө нь нэг намаас сонгогдсон хүмүүс хоорондоо ингэж мэтгэлцэж байсан тохиолдол үгүй. Бүр ардчилсан гэх тодотголтой нам хүртэл шүү. Гишүүдийн 38-аас дээш нь М.Энхболдод итгэхгүй УИХ-ын чуулгандаа суухгүй өнгөрсөн долоо хоногийн хуралдаан дөрвөн ч удаа ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшлов. Бас л анхны тохиолдол.
Улстөрч хүний нэг том үнэлэмж, ноён нуруу бий. Тэр нь өнөөдөр хэлснээсээ маргааш урвахгүй байх явдал. Өнөөдөр нэг удаа үлгэр зохиож ярьчихаад маргааш нь дахин нэг худал зүйл санаасаа зохиох чадвартай улстөрчидтэй цагт ийм хүнийг хайхад бэрх. Гэхдээ гурван жилийн өмнө ярьж хэлснээрээ нэг намын ах гэж эмээлгүй, анх удаа УИХ-д сонгогдсон залуу гишүүн гэж бэргэлгүй, ширүүхэн дуугарч байгаа нь Л.Оюун-Эрдэнэ гэдгийг хүмүүс нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Нэг танхимд хамт сонгогдсон үеийн гишүүдийн зориглож хэлж чадаагүйг тэр дуугарч байгаа. Нэг хэсэг нь популизм гэж харсан ч бай, нөгөө хэсэг нь ахыгаа тонгорлоо гэж харсан ч бай тэр өнөөдөр нийгэмд нэг зүйлийг ил болгож чадсан. Төрийн дээр зайдалсан бүлэглэл бийг, түүнийг тэргүүлж байгаа хүн нь парламентын засаглалыг удирдаж буйг, эрх мэдлийн гинжин хэлхээг яг одоо л тас цохих ёстойг тэр ойлгуулсан. Залуу улстөрч хүн чухамдаа үүнээс өөр юу хийх билээ. Сөрөг хүчнээс гараагүй зоригийг тэр харин эрх баригчид дундаас гаргаж ирлээ.
Эцэст нь түүний уриалгыг дахин сануулъя. “...Улстөрчид мөнгөөр бус мэдлэгээр сонгогддог жишиг тогтооё. Ёс зүй өндөр иргэний нийгмийн шалгуурт нийцэхийн тулд улстөрчид өөрсдийгөө удаан хугацаанд шат дараалан бэлддэг байя...” гэж...
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56