Мэдээ мэдээлэл

СУРАГЧДЫН АМРАЛТ ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ЭХЭЛНЭ

Хуваалцах:

Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын сайдын тушаалын дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-нд эхэлнэ. Хоёрдугаар улирлын амралт орон нутагт нэгдүгээр сарын 20-ныг хүртэл дөрвөн долоо хоног, нийслэлд хоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Агаарын бохирдлоос шалтгаалан нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт бусдаас арай урт байх юм.

Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт: 

Бүх ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4 долоо хоног
 
  • Гуравдугаар улирлын дундуур
 Цагаан сарын амралт 1 долоо хоног
Нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт:
 
  • I-V  ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног
  • VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс II сарын 10-ныг дуустал 6 долоо хоног
скачать dle 12.0