Эдийн засаг:
Сүүлийн үед АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусийн цар тахалд Хятад улсыг буруутган шүүмжилдэг болоод байгаа. Тэрээр өчигдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр Хятад улс руу ээлжит дайралтаа хийжээ.
Трамп өнгөрсөн долоо хоногт ахуйн ариутгагч бодисыг Covid-19 өвчтэй хүмүүсийг эмчлэхэд ашиглаж болох тухай санаа гаргасан нь нэлээд шуугиан дэгдээж, анагаах ухааны мэргэжилтнүүдэд хүчтэй шүүмжлүүлсэн юм.
Үүний улмаас ойрын хүмүүс нь цар тахлын нөхцөл байдлыг танилцуулцдаг өдөр тутмын хуралд оролцолгүй хэсэг завсарлахгүй бол дахин сонгогдоход нь муугаар нөлөөлнө гэж зөвлөсний дагуу Трамп амралтын өдрүүдийн хурлуудад оролцоогүй юм. Харин Даваа гарагаас тэр хуралд дахин оролцож эхэлсэн байна.
“Бид Хятадаас вирус хэрхэн тарсныг нарийвчлан шалгаж байна. Тараахгүй байж болох байсан. Тэгсэн бол өнөөдрийнх шиг дэлхий даяар тархахгүй байлаа” гэж Трамп ярьжээ.
Тэрээр Германы нэгэн сонины редакцийн нийтлэлийг энэ үеэр жишээ татаж, цар тахлын хохирлыг АНУ Хятадаас нэхэх боломжтой гэж мэдэгдсэн байна.
Тус нийтлэлд Герман улс цар тахлын нөхөн төлбөрт Хятадаас $165 тэрбумыг нэхэж болох тухай санаа дэвшүүлсэн байжээ. “Герман улс бас бидэнтэй адил хохирол барагдуулахыг шаардах тухай ярьж байна. Бид бол Германы ярьж байгаагаас их мөнгө нэхэх ёстой. Хэд байхыг бид эцэслэн тогтоогоогүй байна” гэж Трамп ярьсан юм.
Дональд Трампын засаг захиргаа коронавирусийн цар тахлын гэм бурууг Хятад улсад тохох зорилготой нь тодорхой болоод байгаа.
Өнгөрсөн амралтын өдөр Politico улс төрийн мэдээллийн сайтад Бүгд Найрамдах Намаас задарсан 57 хуудас дотоод бичиг баримт нийтлэгдсэн юм.
Энэ нь тус намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид зориулсан зөвлөмж байсан бөгөөд Дональд Трамп олны өмнө цар тахлын сэдвийг хөндөх бүртээ Бээжингийн эрх баригчдын эсрэг шаргуу дайрч давшлах ёстойг зөвлөсөн байжээ.
Нэг хэсэг гадаад худалдааны тэнцвэргүй байдлаас болоод зөрчилдөж байсан хоёр их гүрний харилцаа одоо коронавирусийн цар тахлын улмаас дахин муудах болоод байна.
Э.Сэмүүн
Эх сурвалж: The Guardian
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18