Эдийн засаг:
НЬЮ-ЙОРК. /TASS/. БНХАУ-ын эрх баригчид эмнэлгийн зохих хэрэгслүүдийн нөөцийг бэлдэж амжихын тулд шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтын талаарх зарим мэдээллийг нуусан гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны тайланд дурдсаныг АР агентлаг иш татан мэдээлжээ.
Тайланд дурдсанаар, БНХАУ-ын удирдлага нэгдүгээр сарын эхээр вирус ямар аюул учруулж болох талаарх мэдээллийг зориудаар нуун дарагдуулсан байна. Энэ үед Хятадын эрх баригчид албан ёсоор мэдэгдэлгүйгээр эмнэлгийн янз бүрийн хэрэгслийнхээ экспортын хэмжээг багасгаж, импортыг нэмэгдүүлжээ. Тодруулбал, энэ нь амны хаалт болон халдвараас хамгаалах бусад хэрэгсэл аж.
Хятадын эрх баригчид халдварын тархалтаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай хэрэгслүүдийг хангалттай хэмжээгээр нөөцөлж амжихын тулд ДЭМБ-д коронавирусний халдварын зэргийн талаар цаг тухайд нь мэдээлэл өгөөгүй гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам үзэж байгаа аж.
Д:ЖаргалЭх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18