Улс төр / Нийтлэл

Mонголын төрийг ийм хүмүүс удирдаж байж гээд бод доо, ард иргэд ээ!

Хуваалцах:
Монголын төр ялзарчээ. Монгол төрийг эрх барьж байсан төрийн тэргүүн Элбэгдорж, ерөнхий сайд Алтанхуяг нар шиг хүмүүс ялзруулжээ. Телевизийн дэлгэцээр ээлжлэн гарч, бие биенээ муулж, үзэн ядаж, бие биес рүүгээ үгийн мууг шидлээ. -Алтанхуяг намайг огцруулаад өгөөч гэж өргөдлөө барин орж ирсэн. Би засаг огцруулах дургүй. Яагаад гэвэл би огцрох гэдгийг үзсэн гэж Элбэгдорж "Ам нээвэл"-д орохдоо хэлсэн бол, -Хамгийн олон Засгийг огцруулсан хүн бол Багабанди. АН-ын Засгийн газрыг огцруулсан хүн бол Ц.Элбэгдорж ерөнхийлөгч. Тэр төлөвлөсөн ажлаа хийхэд нь би саад болж байсан учир намайг огцруулсан. Огцруулахаасаа өмнө, ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж миний ярьсныг дуулж надад сануулга өгч миний эхнэрийг онгоцны буудал дээр саатуулсан гэж Алтанхуяг нэг хоногийн зөрүүтэй ярьсан. Хэн нь үнэн ярив гэдгийг итгэхэд бэрх.
Аль алинд нь үнэний хувь, аль алинд нь худлын хувь оршино гэж харж байна. Мөн,-  МАНАН гэж байхгүй. Намайг энэ бүлгийн толгойлогч болгосон байдаг. Тэд ярьж буй кинондоо үнэмшчихэж гэж Элбэгдорж "АН"-д хэлсэн бол, -МАНАН-гийн толгойлогч Элбэгдорж 8 жил төрийн тэргүүнээр суусан. Тэр залгамжлагчаараа М.Энхболдыг сонгосон. Түүнийг Монголын хаанаар дахин 8 жил суулгахыг санаархсан. Тийм ч учраас АН-ын Засгийн газрыг унагаж, хамтарсан Засгийн газар байгуулсан. Тэгснээрээ 2016 онд АН-ыг ялагдуулах ажлыг Элбэгдорж хийсэн. Зорилго нь М.Энхболдыг өөрийн залгамжлагчаар суулгах.
 Ингэж Алтанхуяг ерөнхий сайд "ЦЯ"-д орохдоо хэлсэн. Тулгын чулуу 3-лаа ижил байх нь дээр. Нэг нь сондгой том байвал дээр тавих тогоо хөмөрнө гэж ярьж, сурталчилж байгаад Бат-Эрдэнэ аваргыг дарж, Элбэгдоржийг ерөнхийлөгчөөр сонгосон нь 2013 он. Гэвч тэд тулгын З чулуу шиг байж чадаагүй. АН-ын үе үеийн даргаар ажиллаж байсан ерөнхий сайд Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар төрийн өндөр тушаалд очингуутаа нэг зүгт харж чадаагүй. З.Энхболд, Ц.Элбэгдорж хоёр нэгдэж Алтанхуягийн тэргүүлэх засгийг унагаж, намыг нь булаан авч байсан. Дараагийн ерөнхий сайд Ч.Сайханбилэг бол ерөнхийлөгч Элбэгдоржийн ивээлд багтаж, мөн л УИХ-ын дарга З.Энхболдтой "тулалдсан".  Ийм л удирдлагатай бид явж ирлээ. Тэдний өмнө МАХН-ын үе үеийн даргаар ажиллаж байсан, Монгол улсын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Н.Багабанди ерөнхийлөгч, ерөнхий сайд, намын дарга Н.Энхбаяртайгаа мөн л тангараг тасарсан байсан. Одоо хэр тэр нь үргэлжилдэг.
Түүний дараа ерөнхийлөгчөөр сонгогдсон Н.Энхбаяр өөрийн намын ерөнхий сайд С.Баяртай мөн л таарамжгүй он жилийг үдсэн. Одоо ч мөн бие бие рүүгээ хөвөнд боосон чулуу шидэлцсээр байдаг. Тэгвэл өнөөгийн ерөнхийлөгч Баттулга, ерөнхий сайд У.Хүрэлсүх нар нэг талдаа гарч, УИХ-ын дарга М.Энхболдыг шахаж байна. М.Энхболд нь ерөнхий сайдаа унагахыг санаархаад хүчирсэнгүй. Ийм л явдал Монголд сүүлийн 20 гаруй жил үргэлжилж байна. Монголын төр засаг Орос ардын гурван тийшээ харсан "Хун шувуу, цурхай загас, хавчны" үлгэрийг санагдуулж байна.  Үйлс үл бүтэж, гагцхүү зовлон л урсаж байна гэж үлгэрт гардаг шиг үйл явдал Монголын төрд өрнөж байна. Бид өөр хоорондоо ч учраа олж чаддаггүй, өсөрхөн хонзогнодог ийм л удирдагчидтай байж, байгаа ч юм байна, ингэхэд. 

Control.mn
скачать dle 12.0