Нийгэм

“Нэг удаа”-гийн хуулийн онцлох заалтууд

Хуваалцах:
“Covid-19" цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор дэлхийн эдийн засаг эрс өөрчлөгдөж байна. Улс орнууд ч онцгой нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ тусламжийн багцуудыг гаргалаа. Манай улс “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засгийн сѳрѳг нѳлѳѳллийг бууруулах тухай" хуулийг хаврын чуулганаар яаралтай хэлэлцэж батлаад байна.
Үйлчлэх хугацааг энэ оны эцэс хүртэл байхаар тогтоосон “нэг удаа”-гийн гэж нэрлэгдэж байгаа хуулиар улс орон даяар цар тахлын үед хэрхэн удирдаж зохион байгуулах, тѳрийн аль институци ямар үүрэг хүлээх, санхүүжүүлэх, яаж хамтран ажиллах, хэнд ямар дэмжлэг үзүүлэх, хариуцлага тооцох бүх зохицуулалтыг тодорхой болгож өгчээ.
Түүнчлэн нийтийг эрсдэлээс хамгаалахад  иргэний эрхийг яаж "зѳв" хязгаарлахыг нарийвчлан зааж өгчээ. Үүнтэй уялдан Эрүү, Зөрчил, Гамшгаас хамгаалах тухай хууль, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт орж байгаа юм. Хуулийн үйлчлэлийг УИХ зургаа хүртэл сараар нэг удаа  сунгаж болно. 
Цар тахлаас сэргийлэх, тэмцэх талаарх шуурхай авах арга хэмжээ, ажил үүргийн хуваарилалтыг  баталгаажуулсан хуулийн онцлох заалтуудыг хүргэж байна.
-Хүний эрхийн зарим эрх чөлөөг хязгаарлах зохицуулалтыг Үндсэн хууль болох бусад хууль олон улсын гэрээ конвенцэд нийцүүлэх.
-Иргэн аж ахуйн нэгж байгууллагын хүлээх үүрэг, хориглох зүйлийг тусгасан. Тухайлбал, татан авалт, тусгаарлалт, эмчилгээ, үйлчилгээ, ариутгал халдваргүйтгэлтэй холбоотой зардлыг төлөх үүрэг хүлээнэ.
-Амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлын хамгаалахад ялгаварлан гадуурхахгүй. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.
-Эрүүл мэнд, орлого, ажлын байрыг хадгалах, тусламж үйлчилгээ үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэнэ. Хямралын эсрэг санг арвижуулахад төсвийн зохицуулалт хийнэ.
-Голомтод ажиллаж буй алба хаагчдын хувцас хэрэглэл, техник, сэтгэлзүйн туслалцаа болон бусад бүх дэмжлэг, урамшууллыг үзүүлнэ.
-Хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, цалин, орлого нь тасалдсан иргэдэд дэмжлэг үзүүлнэ.
-Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрийг улсын болон зарим нутаг дэвсгэрийн хэмжээнд хязгаарлана.
-Бүх шатны боловсрол, сургалт, шашны үйл ажиллагааг хойшлуулах, сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийнхад шилжүүлэх
-Төрөлжсөн асрамжийн газар, цагдан хорих байр, эрүүлжүүлэх зэргээр эрх нь хязгаарлагдсан иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх.
-Эмнэлгийн хэрэгсэл, эм, оношлуур, ариутгалын бодис, хамгаалах хэрэгсэл, хүнсний болон бусад шаардлагатай барааг хилээр гаргахыг хориглох.
-Ургац алдахаас сэргийлж, нөөц бүрдүүлэх
-Нөөц бүрдүүлэх техник, түүхий эдийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлнө.
-Цар тахлаас сэргийлэх, тэмцэхэд иргэн, аж ахуйн нэгжийн эд хөрөнгө, барилгыг дайчлахдаа нөхөн олговор олгоно.
-Хууль зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Эрүү, Зөрчлийн хуулиар, төрийн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэнэ.
-Гарах боломжгүй болсон гадаадын иргэдийн визийг нөхцөл байдал арилтал сунгана.

C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0