Улс төр / Нийтлэл

Тэр “ОРГИЛ”-ын ГАНБААТАР гэж дуудуулах дуртай

Хуваалцах:

С.Жамбал гуай Налайхын уурхайд, гэргий Г.Буянтогтох нь насаараа эмнэлэгт ажилласаар насны гавьяандаа сууцгаасан юм. Тэр үед Налайхын уурхайн нүүрсээр нийслэл хот маань гэрэл цахилгаантай, дулаан өвөлждөг байсан цаг. Ингээд бодохоор С.Жамбал гуай нийслэлийн мянга мянган айлын тулганд гал ноцоож өгсөн буянтан гэж ойлгохоос өөр аргагүй юм. Тоонот гэрээ өрх тусгаарласан Налайх дүүрэг С.Жамбал гуайн гэр бүлийн дурсамжийн тэргүүн эгнээнд бичигддэг. Гэр бүл зохиож, ажил амьдралын гараагаа эхэлж, бяцхан үрсээ торнион өсгөсөн өгөөжтэй газар хэмээн өрхийн тэргүүн дурсах дуртай. Нийслэл хотыг нүүрсээр хангахын тулд  Улс төрийн товчооны гишүүд ээлжилж ирж уурхайд жижүүрлэдэг байсан гэдэг. Ийм л хариуцлагатай албанд насаараа ажиллажээ. Заримдаа уурхайн ажилчид хэд хоногоор
зурам мэт уурхайн гүндээ ажиллаж байсан шижигнэсэн залуу нас С.Жамбал гуайнх. Аав, ээжийн хөдөлмөрч, шаргуу зан үр хүүхдүүдэд нь өвлөгдөв. Гэсэн ч багаасаа л хөдөлмөрийн үр шимийг мэдэрч, амьдрал таних ухаанд арай эрт төлөвшсөн нь Ганбаа хүү буюу одоогийн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар билээ. Ганбаатар гишүүн айлын гурав дахь хүүхэд. Дээрээ хоёр ах, доороо хоёр эмэгтэй дүүтэй. Налайхад нисдэг тэрэг үргэлж ирдэг байсан тул Ганбаатар онгоцны нисгэгч болох хүсэлтэй байсан гэдэг. Нисдэг тэрэгний дуу сонсох бүртээ “Би нисгэгч болж аав, ээжийгээ онгоцонд суулгаад олон орноор явах болно” хэмээн хэвлүүтдэг байж. Ээждээ эрхлэхдээ “Би вагон вагоноор чихэр авч ирнэ” хэмээн хэлдэг байсан нь хожмоо биеллээ олж ёстой л вагон вагоноор чихэр авч ирж хэлсэн амандаа хүрчээ. Мөрөөдөл амьдрал дээр
биелэх шиг сайхан зүйл хаа байхав. Ж.Ганбаатар гишүүн нэгэнтээ “Би амттанд дуртай. Тийм болохоор бизнесээ амттангаас эхэлж байсан” талаараа дурссан байдаг. Тэр одоо ч амттанд дуртай. Гэрийнхэндээ нисгэгч болно гэж ярьдаг байсан ч амьдралын шаардлагаар тэр нисгэгч болоогүй. Гэхдээ аав, ээждээ амлаж байсан шигээ олон оронд аав, ээжийгээ аваачсан. Ачлал буян гэдэг энэ юм аа.  Ж.Ганбаатарын өөр нэг хүсэл нь төрж, өссөн Налайхдаа өөрийн нэрийн хуудас болсон “Оргил” худалдааны төвийн салбараа нээх байсан юм. Учир нь аав нь түүнд “Налайх хотдоо сайн залбирч байгаарай” хэмээн цаг ямагт захиж ирсэнтэй холбоотой. Тэр хүссэн, зорьсон бол түүндээ хүрч байж санаа нь амардаг. Энэ хүслээ гүйцээсэн нь 2015 он. Налайх орох замын эхэнд, газрын дээр “Оргил” худалдааны төв баригдаж тухайн үедээ сэтгэл нь амарсан гэдэг.  Амьдрал баян. Энэ амьдралын даваа, нугачаа бүрд түшиг болох бүсгүй ухаан ямар ч эр хүнд нөмөр болдог. Ж.Ганбаатар гишүүн гэргий Б.Хишигжаргалтайгаа 1999 онд анх танилцаж байсан бол өдгөө 21 жилийн жаргал, зовлонгоо хамтдаа хувааж, аманд орсон амттанаа хамтдаа
хүлхэж өнөөдрийн өндөрлөгийг бүтээжээ. Хосууд гурван охин, нэг хүүтэй өнөр өтгөн гэр бүл болсон байна. Гэргий Б.Хишигжаргал нь анх танилцсаны дараа “Яасан их ажилладаг юм бэ дээ” хэмээн бодож суусан гэдэг. Одоо харин түүний цаг наргүй, шаргуу ажлын арга барилд дассан талаараа ярьж байсан юм. Тэрбээр сагсан бөмбөг, шатар тоглох хоббитой. Гэсэн ч “Сүүлийн үед хоббигүй болсон. Учир нь өмнөх ажлуудынхаа ард гарахын тулд хоббигоо хүртэл хойш тавьсан” хэмээн ярьж байсан нь одоо ч тодхон санагдаж буйг нуух юун. Ж.Ганбаатар гишүүний амьдралын хуанлийг товчхон эргүүлэхэд ийм байна. Налайхын хонхорт ээждээ эрхлэхдээ “амттан зөөж ирнэ” гэдэг байсан жаал хүү, аавынхаа захиасыг марталгүй өнөөдрийг хүртэл өөрийгөө хурцалсан эрх хүү ард түмнийхээ амьдралд хүсэл зориг нэмэхээр төр түшилцэж байгаа юм. Иргэдийнхээ итгэлийг даан нэртэй төртэй ажиллах эрхэм зорилго түүнд бий. Аавынхаа нэрний хэмжээнд ижил дуудагдах болсон “Оргил” хэмээх нэрээ өндөрт өргөж, өөрийн он цагаа нэр төртэй бүтээж явна.
скачать dle 12.0