Онцлох мэдээ / Улс төр

Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ч солиотууд сонгуульд өрсөлдөх хориотой

Хуваалцах:
“Монгол Улс 34 том стратегийн ордтой, баян Монголын ард түмэн баян амьдрах ёстой. Ийм учраас төрийн мэдлийн Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн 15 тэрбум ширхэг хувьцааг Монголын нийт ард түмэнд 100 хувь өмчлүүлнэ”...
“Юу вэ, зүүд үү..., Үгүй ээ, чи сэрүүн байна. Тэгвэл ухаан самуураа юм болов уу. Үгүй ээ, харин “Ноён солиот” л.  “Ноён солиот” гэж хэн билээ... Батзандан... Аан, за за...
“G” хорооллын нэгэн дэлгүүрийн үүдэнд суух халамцуу эр нүдээ жоотийлгож байгаад  гараараа дохиж зангаад  ганцаараа ярьж байгаа нь энэ.
“Ард түмний саналыг авах гэж  ингэж хуцах хэрэггүй ш дээ, тийм биз дээ, тххх. Тийм л сүрхий юм бол 4 жилийн хугацаанд энэ хуулиа санаачлаад  өгч байхгүй юу хийсийн... Би чамд саналөө өгөхгүй за. Надад иргэний үнэмлэх байгаа... Гэхдээ чи  Сонгуульд  орохоосоо өмнө “Шар хад руу явна л даа. Яагаад гэвэл чиний ухаан самуурч, солиотой болчиж. Сэтгэл мэдрэлийн өвчтэй хүн сонгуульд өрсөлдөж болохгүй ш дээ. Уг нь яг энэ заалтыг л Үндсэн хуульд гар дүрсэн нөхөд “Сэтгэл мэдрэлийн өвчтэй эсэхийг нь шалгуулна” гээд л оруулах байсан байхгүй юу... Одоо хохь чинь ээ, солиотой хүнтэй л өрсөлдөхгүй юу, ха ха ха. Би ч чамаас дээр юм байна. Би бол согтсон, харин Батзандан чи бол  солиотой... Тонил цаашаа” гээд гараа савчиж Ж.Батзанданг л хөөгөөд байгаа бололтой...
Ядарсан иргэдийн сэтгэлзүйгээр наадаж санал авна гэвэл санасны чинь гарз гэдгийг захын халамцуу, гөлөмцүү нэгэн ч хэлээд, батлаад өгч байна.
Үнэхээр тэрээр ард иргэдийн тархийг угаах гэж оролдлоо. Эзэмших эрхийн биш өмчлөх эрхийн хувьцаа гаргах хуулийн төсөл санаачилж түүнд тусгаснаар нь бол нэг хүнд ойролцоогоор 4600 ширхэг хувьцаа оногдож, энэ нь 266 сая төгрөгтэй тэнцэх өмчлөх эрхийн хувьцаа болж өрх бүр тэрбумтан болох юм гэнэ.
Ард түмэн Л.Болд та хоёрт хууртдаг хөг нь өнгөрсөн гэдгийг яагаад гадарладаггүй юм бол. Ард түмэн уг нь Ж.Батзанданд “Ноён солиот” гэх нэр хайрласан байсан.  Уг нь кинонд гардгаар бол тэр  шударга “ПААНАН”-гийн дүр л дээ. Харин ард иргэдийн саналыг ЛУЙВАРДАХ”  ядмаг арга нь олны дургүйцлийг хүргэж гөлөмцүү, халамцуу  нөхрийн хэлдгээр “Шар хадны данстан” болчихсон УИХ-ын гишүүн Ж.Батзандан ард иргэдийг хуурч саналыг нь авах гэсэн үйлдэлдээ эсвэл ХАРИУЦЛАГА хүлээх, эс бөгөөс “ШАР ХАД” руу явах  болох нь. 

С.Цээл
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0