Эдийн засаг:
Өнгөрсөн гуравдугаар сард Энэтхэгийн Керал мужийн Анчал хотын Соораж хэмээх 27 настай эр эхнэр Утрагаа хөнөөхийн наж могой худалдан авч, гэртээ тавьжээ. Эхнэр нь могойд хатгуулсан ч эмнэлэгт түргэн хүргэсний ачаар амьд гарчээ. Тэрээр сар орчим хугацаанд эмчлүүлсний эцэст дөрөвдүгээр сарын 22-нд эмнэлгээс гарсан байна. Үүний дараа нөхөр нь дахин өөр нэгэн наж могой худалдан авч, эхнэрээ унтаж байхад өрөөнд оруулж тавьжээ. Өглөө ээж нь охиноо нас барсан байхыг олсон бөгөөд шинжилгээгээр хорт могойд хатгуулсан гэсэн дүгнэлт гарсан байна.
Гэрт нь хоёр удаа дараалан хорт могой орж ирсэн тул талийгаачийн талынхан сэжиглэж цагдаад ханджээ. Цагдаа хамгийн түрүүнд нөхрийг нь сэжиглэн мөрдөн байцаалт эхлүүлсэн бөгөөд нөхрийнх нь гар утсанд хийсэн үзлэгээр сүүлийн гурван сарын турш youtube-ээс могойтой холбоотой бичлэг үзсэн нь тогтоогдсон байна. Энэтхэг эр эхнэрийнхээ өмч хөрөнгийг өөрийн болгоод ахин гэрлэхийн тулд хорт могойгоор хатгуулж хөнөөснөө хүлээжээ.
Б.Учрал
Эх сурвалж: dailystar.co.uk
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18