Онцлох мэдээ

Д.Оюунхоролын хажууд Д.Амарбаясгалан, Ж.Энхбаяр нар ичиж амьдар

Хуваалцах:
УИХ гэх хууль санаачилдаг, баталдаг төрийн их “айл”-д эмэгтэй гишүүд цөөхөн. Гэтэл тэднийгээ гоочлох нь үнэхээр хэрээс хэтэрлээ. Ажил хийж яваа, тэр дундаа олны нүдэнд ил ажиллаж байгаагийн хувьд элдэв шүүмж тэднийг дагахыг үгүйсгэхгүй. Байх ч ёстой юм. Гэтэл шүүмж биш доромжлол нь хэрээс хэтэрлээ. Хөөрхий хэдэн эмэгтэй гишүүдээ өмөөрмөөр санагдав.
Төрсөн гэр, төвхнүүлсэн амьдралаа орхих шахуу төрийн ажилд зүтгэж байгаа тэднийгээ хааяа ч гэсэн ээж хүн, эх хүн гэдгээр нь харах ухаантай баймаар санагддагаа нуухыг хүссэнгүй. Энэ удаад Д.Оюунхорол гишүүнийг онцолмоор санагдав.
Тэрбээр улс төрд 20 жил ажиллаж байна. Ингэхдээ УИХ-ын сонгуульд таван ч удаа нэр дэвшиж, дөрөвд нь парламентад суудал авч байсан туршлагатай улстөрч. Улс төрийн тогоонд 20 жил “буцлах”-д нь түүнийг элдвээр гүтгэгдэж байсныг нь харж байсан уу гэхээс идэж уусныг нь баримтаар нотлогдсоныг нь сонсч байсангүй. Тухайлбал, түүнийг “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд байхдаа харийнханд шонхор зарж, шонхрыг үнэгүйдүүлж, ховордуулж, асар их ашиг оллоо” гээд л нэг хэсэг шуугисан. Шүүх байгууллагаар өчнөөн шалгуулсан ч хэрэг үүсгэх шалтгаан алга гээд хэргийг хаасан байна лээ. Үнэхээр идэж уусан нь үнэн бол хөөрхий эмэгтэй гишүүнийг баримтаар айлган сүрдүүлж, элдэвлэж байгаад, улс төрийн тойргоос шахан гаргах байсан биз. Гэвч шүүх байгууллага тэгж чадаагүй нь түүнээс “Но” илрээгүйн жишээ.
Саяхан хүртэл Монгол Кувейтын Засгийн газар хоорондын хөтөлбөрийн хүрээнд байгуулах судалгааны төвийг барина гэж Засгийн газар хоорондын хөтөлбөрөөс өчнөөн тэрбум төгрөг завшлаа гээд л баахан шуугив. Бусад гишүүд нь хүртэл чуулганы танхимд бүлтэлзүүлж суусан. Гэвч үнэн хэрэгтээ энэ төвийг засаж сайжруулаад хичнээн сахйна болгоод ашиглалтад оруулаад Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүлээлгэн өгсөн л байсан.
Тэр улс төрд 20 гаруй жил, парламентийн танхимд 15 жил сууж байгаа туршлагаараа ЖДҮХС-гаас зээл авсан нөхдийн адил нэн хөнгөлөлттэй зээлээс хүртэх боломж түүнд байсан. Гэхдээ тэр тэгээгүй. Гэтэл “Уул үзээгүй байж хормой шууж, ус үзээгүй байж гутлаа тайлна” гэгчээр ганц удаа сайдын сэнтийд сууж үзээгүй гишүүд болон шинэ залуу улстөрчөнцөрүүд ганц жил УИХ-д сууж байгаа мөртлөө ЖДҮХС-гийн хөрөнгөнд хуруу хумсаа дүрж, хулгайлж, хошин тайлбар хийж ард түмнээ доромжлон суугааг хараад ой гутаж байна. Ёстой памперснаасаа гараагүй байж бас идэж уухаа урьдал болгочихжээ.
Цаашид яаж улс төрд явна даа. Эртхэн бууж өгөөд хувийн бизенсээ хий. Тодруулбал, Н.Учрал, Ж.Энхбаяр, Б.Наранхүү, Б.Оюундарь, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарыг хар л даа. Тэд үнэхээр ичгэвтэр. Ард түмний итгэлийг өвөртлөн УИХ-д гарчихаад олон мянган сонгогчоосоо олон олон боломжийг нь хулгайлсан “хулгайчид”. Хулгайичд гэдгийг хашилтанд хийх шаардлага ч байхгүй л дээ. Тэд дахиад улс төрд тэр тусмаа УИХ-д нэр дэвшихгүй байлгүй дээ. Дэвшлээ гэхэд сонгогчид нь хэрхэн хандах бол. Ичээсэй. Ийм өчүүхэн бодолтой, хувиа хичээсэн хүмүүс улс төрд явдаггүй юм даа. 
Тэдний ЖДҮХС-гаас авсан мөнгө хагартлаа баяжсан тэдэнд юу ч биш атал өчүүхэн бизнесээ хөл дээр нь босгох гэсэн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд болон тэдний ар талд суугаа гэр бүлийнхэнд нь асар том боломж байсан нь мэдээж. Гэтэл урдуур орж боломжийг нь ашиглаж, тэрбум тэрбумаар нь хувааж идчихээд ичихгүй одоо ч Төрийн ордонд сууж байгаа нь өөрөө гутамгшиг. Гэтэл Д.Оюунхорол гишүүн биднийг тэгж доромжлоогүй атал бид яагаад түүнийг доромжилж, олны дунд чичилж суух ёстой гэж.
Түүнийг гүтгэх, бруутгах, хэрэг тохох ямар ч “но” байхгүй болохоор  нүд рүү чичилчих юм гарч ирэхгүй болохоор одоо нүдээ аних төдийд зураг дарчихаад, түүнийг хуурамч хаягаар олон нийтийн сүлжээнд тарааж, “Унтаахай авгай”, “Архичин” гэх зэргээр элдэвлэж эхэлсэн. Түүний хэлсэн үг, хийсэн үйлдэлд “хий” байсангүй. Арга ядаад түүний нүдээ анивчих төдийд нь зураг дараад тараадаг болж. Арай л өрөвдмөөр арга л даа. Хурал хуй дээр унтаад явдаг арчаагүй, сул дорой нэгэн даанч биш л дээ. Сүүлдээ бүр Д.Оюунхоролыг архичин гэж бичүүлжээ. Яах нь вэ дээ. Энэ эмэгтэй бол өөрөө ёс суртахуунтай, боловсролтой төдийгүй Монголын боловсролд том хувь нэмрээ оруулж яваа.
Энэ нийтлэлийг ямар нэг байдлаар захиалгаар бичээгүй. Бичих ч үгүй. Түмнээ төлөөлөх төрийн ажилд хоёргүй сэтгэл, хатан ухаан, шударга үйлээ зориулж яваа эмэгтэйчүүдийг шахан хавчиж байгаад шантраачихвий гэсэндээ ийн бичлээ.
Монголчуудад бухимдах зүйл бишгүй байгаа нь үнэн. Тиймээс бурууг хурцаар шүүмжилж, зөвийг хөхиүлэн дэмжих ухамсартай байгаасай гэсэндээ ийн бичлээ.

mminfo.mn 
скачать dle 12.0