Эдийн засаг:
УИХ-ын сонгуулийн 28-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Батшугар нэр дэвшиж, сонгогчдын итгэлийг хүлээж, зөвлөгөө захиасыг нь сонсож байна. Тэгвэл иргэд яагаад түүнийг сонгох учиртай вэ гэдгийг товч авч үзье.
Мэдээж нэгдүгээрт боловсролыг нь харна. Тэгвэл тэрээр 1994-2000 онд нийслэлийн 14 дүгээр дунд сургуульд суралцаж байгаад 2000-2004 онд АНУ-д үргэлжлүүлэн суралцан бүрэн дунд боловсролыг эзэмшжээ. Сургуулиа төгсөөд АНУ-ын Вентлигийн их сургуулийг эдийн засаг, санхүүч мэргэжлээр 2008 онд дүүргэсэн байна. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар аавдаа туслах гэж гадаадаас ирж байсан гэнэ. Тэгж бодохоор улс төрийн амьдралд дөнгөж 18 наснаасаа орсон байгаа юм.
Сургуулиа төгссөн даруйдаа Же Пи Морганд санхүүгийн мэргэжилтнээр хоёр жил ажилласан. Тэнд ажиллаж байхдаа компанийн үнэлгээ хийх, хөрөнгө босгох зэрэг санхүүгийн зах зээл рүү хандсан үйл ажиллагаанд түлхүү оролцож байсан гэдэг. Хэрэв тус байгууллагын мэдээллийг сонирхож байвал ЭНД ДАРЖ үзнэ үү.
Үүний дараа Монголд ирэн очин байсан бөгөөд эцэстээ суурин амьдарч эхлэхдээ МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллах болсон. Харин Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр 2012 онд томилогдохдоо намаасаа гарах шаардлагатай болжээ. Монголбанкны Дэд ерөнхийлөгчид гишүүд түүнийг дэмжихдээ гадаадын банк санхүүгийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай, эдийн засгийн мэдлэг, чадварыг нь үнэлсэн гэдэг. Тэр үнэлгээг нь ч мань хүн даахаа харуулж чадсан нэг том амжилт түүнд бий.
Манай улс яг өнөөдөр шиг олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага болох ФАТФ-ийн саарал жагсаалтад орсон байсныг Э.Батшугарын удирдсан баг амжилттай ажиллаж саарал ангиллаас гаргаж байсан юм. Өмнө нь хувийн хэвшилд ч удирдах албан тушаалд ажиллаж байж. Мэдээж төрийн түшээ болох хүн олон улсад эх орноо төлөөлөх тул хэлний боловсрол зайлшгүй шаардлагатай. Тэгвэл Э.Батшугар өндөр түвшний орос, англи хэлтэй гэж байгаа.
Энэ мэтчилэн ажлын туршлагатай, залуу, Монголын гуравдагч том хүчний нөлөө бүхий төлөөлөл болсон мэргэжлийн боловсон хүчин учраас түүний нэр дэвшсэн тойргийн сонгогчид түүнд итгэл хүлээлгэхдээ эргэлзэхгүй байгаа юм. Чухалчлан онцлоход, энэ удаагийн саарал ангиллаас улс орноо гаргах багт Э.Батшугарын мэдлэг, туршлага нэмэр болох нь гарцаагүй.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56