Нийгэм / Мэдээ мэдээлэл

Нялхасын өвчин, зарим өвгөдийн “зүүд” монгол төрд хэрэггүй

Хуваалцах:


Биеэ засаад гэрээ, төрөө засах тухай бид сонгууль бүрээр ярьдаг. Тэгвэл жинхэнэ монгол ухаанаар 40 хүрсэн хүн гэрээ төвхнүүлээд төр засах дайтай болдог хэмээн үздэг.
Гэтэл гэр байтугай биеэ ч засаж амжаагүй “нялзрайнууд” төр засна гэж том дуугарах нь хэчнээн ичгэвтэр вэ. Эсрэгээрээ мөн төр засагчдын дээд насыг ч тогтоож өгөх хэрэгтэй. Албан тушаалд “донтох”-оос нь өмнө буюу зөөлөн суудалд тухлах дур хүсэлд автсан 60-аас дээш насны ахмадуудыг төр түших ажлаас чөлөөлөх хэрэгтэй.
Биеэ, бас гэрээ засчихсан хүн төр засах эрхтэй гэж үзвэл энэ удаагийн сонгуульд тойргуудад хүн цөөхөн харагдах юм.  Харин дээрх үндсэн шалгуурт нийцэх, дээр нь олон улсын хэмжээний өндөр боловсрол, туршлагатай, хэд хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж батлуулж байсан хууль эрх зүйн мэдлэг, чадвартай, хамгийн чухал нь эх оронч, ард түмэндээ өргөсөн тангарагтай, намын хазаар дөнгөнөөс ангид, тавь шүргэж яваа идэрхэн насны Б.Баярмагнай генерал шиг хүн энэ төрийн ховордсон дүр болоод байна.
Хамгийн сүүлчийн парламентыг хар. Хэрэв тэдний гэмт хэргүүдийг жагсаавал сонгох хүн олдохгүй л байх.
Ер нь одоо бидний амьдрал сайжирч байгаа гэж хэлэх хүн байна уу гэвэл “тийм” гэж хэлсэн хүн хамгийн худалч болно. Тэгвэл улс орны аюулгүй байдал хангалттай, төр тогтвортой оршиж чадаж байна уу гэж асуухад “тийм” гэж хариулсан алба хаагч хамгийн “пялдага” нэгэн болно.
Жишээ болгож Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын хүрээнд Б.Баярмагнай генералтай өмнө нь ярилцаж байсан чухал асуудлыг энд товчхон хуваалцъя.
2012 оны сонгуулиар олонх болсон АН засаг бүрдүүлээд хамгийн түрүүнд дотоодын цэргийг татан буулгасан. Олон хүний нулимсыг үзсэн. Цагдаагийн тусгайгийнхны гүйцэтгэдэг байсан үүргийг “Тахар” гэж шинэ алба байгуулаад шилжүүлчихсэн. Асар их зардал гаргасан. Зэвсэгт хүчний тагнуул, хилийн тагнуул хоёрыг дотоодын тагнуултай нийлүүлсэн. Үүнээс болж армийн нүд, чих сохорсон. Гадаадаас ирж болзошгүй аюул заналыг мэдэх боломжгүй болгосон нь санаатай гэж хэлж болохоор үйлдэл. Дээрээс нь хилийн шалганыг аваад гадаадын иргэн харьяатад өгчихсэн. Энэ мэт хэлмэгдэлтэд өртөөгүй хүчний байгууллага үлдээгүй. Үүнийгээ Монгол төрийн бодлого гэж нэрлэжээ.
2016 оны сонгуулиар МАН олонх болж гарч ирлээ. Хамгийн түрүүнд Тахарыг татан буулгасан. Бөөн зардал, хохирсон алба хаагчид. Дотоодын цэргийг шинээр байгуулсан, гэх мэтээр бүгдийг хуучин байранд нь буцаагаад тавьлаа. Үүнийг бас л Монгол төрийн бодлого гэж нэрлэсэн.
Монгол төрийн хар хайрцагны бодлого, төрийн залгамж халаа, төрийн уламжлал гэдэг чинь огт байхгүй болсны тод жишээ энэ. Энэ бүхнийг төрийн бодлого гэхээс илүүтэй гадны нөлөө гэж хардах эрх бидэнд бий.
Монгол төрийн бодлого бол үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын тогтвортой байдал. Харин үүнийг тогтворгүй байлгаж, хүчийг нь сулруулж байгаа нь лав манай Монгол Улсын бодлого биш гэдэг байдлаар бидний яриа өрнөж байсан юм.
Цаашлаад уул уурхай, хоол хүнс, боловсрол гээд ярьвал маш өргөн хүрээний асуудлуудыг ярьж болно.  
Ингэж улс төр, эдийн засаг, соёл, спорт, боловсрол, эрүүл мэндийн гэхчлэн тодорхой чиглэлүүдээр Б.Баярмагнай генералд ажиглаж харсан, үзэж туулсан, уншиж судалсан, хийж хэрэгжүүлсэн арвин туршлага бий. Түүний энэ арвин туршлага, үүн дээрээ үндэслэсэн цаашдын зорилт, зорилго чухам л энэ төрд дутагдаж буй тэр орон зайг бүрэн дүүрэн нөхөж чадна гэдэгтэй сонгогч олон санал нийлж байгаа юм.
 
 
скачать dle 12.0