Эдийн засаг:
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ыг тараахыг дэмжиж ажиллахаа мэдэгдэж мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд, "Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуваагдал эцэстээ Улсын Их Хурал, Засгийн газар хоорондын өшөө авалтын шинжтэй эвлэршгүй тэмцэл болж, Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурлын үйл ажиллагаа сүүлийн нэг сарын хугацаанд тасалдаж, улс орны үндэсний аюулгүй байдалд хор нөлөө үзүүлж болзошгүй нөхцөл байдал үүслээ. Энэ байдал цаашид эцэс төгсгөлгүй үргэлжлэх аваас зарим гишүүдийн эрээ цээргүй мэдэгдэл, уриалга бодит биелэл болж, нийгмийн бухимдлыг сэдрээж,бие биенийхээ эсрэг хүч хэрэглэж болзошгүй аяс илэрч байна.
Монголын сонгогчдын тодорхой хувийн саналыг авч сөрөг хүчин болсон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бид албан тушаал, хөрөнгө мөнгөний төлөө улайрсан МАН-ын бүлгийн гишүүдийн энэхүү бусармаг үйлдлийг ардчиллын үнэт зүйл, Ардчилсан парламентыг устгаж, хэсэг бүлэг олигархуудын дарангуйлалыг баталгаажуулах гэсэн санаатай оролдлого гэж үзэж байгаа юм.
Сүүлийн үед МАН-ын бүлгийн хэсэг гишүүд ЖДҮХС-ийн хөрөнгийг зохион байгуулалттайгаар дээрэмдсэн У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газрыгогцруулахын төлөө санал өгсөн, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй гишүүдэд “МАНАН”-гийн талыг дэмжигч гэсэн нэр хаяг зүүж, гүтгэн доромжлох боллоо.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга М.Энхболдын нэр холбогдсон 60 тэрбумын хэргийг шударгаар шүүлгэхийн төлөө өнгөрсөн бүхий л хугацаандхүчтэй тэмцэж ирсэн бөгөөд одоо ч энэ байрь суурь хэвээрэй байна. УИХ дахь АН-ын бүлэг цаашид төр, нийгмийг эмх замбараагүй байдалд оруулахгүйн тулд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт дараах шаардлагыг тавьж байна.
Үүнд:
Нэгдүгээрт, УИХ-ын дарга М.Энхболд таныг албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөж, 60 тэрбумын гэх асуудлаа шалгуулах нь зүйтэй гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна.Монголын төрд багагүй хугацаанд төрийн өндөр алба хашсан Таны хувьд албан тушаалаасаа татгалзаж хууль хяналтын байгууллагаар шалгуулж үнэн зөвөө тогтоолгох нь төрийн түшээдийн ёс зүйд шинэ соёлыг бий болгоно гэж үзэж байна.
Хоёрдугаарт, МАН-ын дарга У.Хүрэлсүх та МУ-ын ЗГ-ын тэргүүний хувьд Ардчилсан Үндсэн хуульд заасан үнэт зүйл, суурь зарчмаа баримтлан Концесс, Стратегийн ордыг хууль бусаар авсан болон ЖДҮ-ийн хулгайч, луйварчидадхуулийн хатуу хариуцлага хүлээлгэж, УИХ-ын индрээс амласан амлалтаа яаралтай хэрэгжүүлж нам доторхи улс төрийн хэрүүл тэмцлээ таслан зогсоохыг шаардаж байна.
Гуравдугаарт, Шударга ёсны төлөө тэмцэгчид болж, төрийн үйл ажиллагааг гацааж, нийгмийг талцуулж, иргэдийн амгалан тайван байдлыг нь алдагдуулж байгаа бусармаг үйлдлээ зогсоож парламентын тасралтгүй үйл ажиллагааг хангахыг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс шаардаж байна. Дээр дурьдсан шаардлагыг хэрэгжүүлэх боломжгүй болж, хууль тогтоох төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын үйл ажиллагаа үргэлжлэн тасалдаж, улс орны Үндэсний аюулгүй байдлын баталгаа алдагдах аюул нүүрлэх аваас Ардчилсан үндсэн хуулийн үнэт зарчмыг хамгаалахын тулд УИХ-ыг тараах саналыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг бүх талаар дэмжин ажиллах болно гэдгийг мэдэгдэж байна" гэлээ.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
Өчигдөр, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18