Эдийн засаг:
Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Алтангийн хэсгийн “Задгай”-д 12 настай хүү Б /сэтгэцийн эмгэгтэй/ өчигдөр 19:00 цагт гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг өнгөрсөн шөнийн 03:00 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг 04:00 цагаас эхлэн зохион байгуулсан байна. Улмаар 07:30 цагт хүүг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Мөн Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Буйр нуурын эрэг “Долоон-Од” гэдэг амралтын газраас гарсан Улаанбаатарын харьяат 4 хүн сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 12-ны 16:53 цагт иржээ. 49 настай Б /эрэгтэй/, 20 настай залуу Б, 52 настай Ч /эрэгтэй/, 45 настай С /эрэгтэй/ нар хувийн моторт завьтайгаар Буйр нуур руу 12 цагийн орчим гарсан аж. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 306 дугаар ангийн 1 дүгээр застав, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өчигдөр 19:05 цагт нуурын эргээс 16 км, Монгол Улсын хилээс 7 км-ээс эсэн мэнд олсон байна.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18