Нийгэм

Орон нутгийн замд жолооч нарын мөрддөг бичигдээгүй дүрмүүд

Хуваалцах:

Жинхэнэ жолооч хүмүүс л ойлгодог, хөдөө хээрийн замд заавал анхаарч, мөрдөж явах ёстой бичигдээгүй дүрмийг шинэхэн жолооч нартаа зориулж цахим хуудаснаа нийтэлжээ. 

1. Хэрэв урд талын тээврийн хэрэгслийн зүүн дохио анивчиж байвал саад тойрох буюу урдаас машин ирж байна, гүйцэж түрүүлж болохгүй гэсэн анхааруулга.
2. Баруун дохио өгч байвал зогсох үйлдэл хийх буюу урд саад байхгүй гүйцэж түрүүлж болно гэсэн дохио.
3. Гүйцэж түрүүлээд ослын дохио өгч байвал баярлаж таларахсанаа илэрхийлж буй нь тэр.
4. Дуут дохиогоо өгөөд зөрж байвал таньдаг жолоочоо аян замдаа сайн явж байна уу гэж мэнд мэдэж байна гэсэн үг.
5. Аваарийн дохиогоо анивчуулаад зогсож байвал хажуугаар нь дуут дохиогоо өгөөд, хурдаа хасаад болгоомжтой зөрөөрэй.
6. Салаавч өгөөд зөрвөл жинхэнэ жолооч эрхий хуруугаа гоцойлгоод талархсанаа илэрхийлнэ. Учир нь энэ үйлдэл нь дугуйны чинь завсар чулуу хавчуулагдсан байна гэсэн анхааруулга юм.
7. Урдаас чинь их гэрлээ анивчуулж байвал болгоомжил ямар нэгэн саад ч юм уу, шалгалт, цагдаа, хурд хэмжигч камер байна шүү бүсээ зүү, хурдаа хас гэсэн сануулга.

Зам дээр хэн нэгний машин техник эвдэрч хөндөлдөөд зогсож буй ч юм билүү хэн мэдлээ, их гэрлээ асааж унтрааж буй үйлдлийг дагаж хурдаа хасаарай.

Дахин сануулахад, урд чинь яваа тээврийн хэрэгсэл зүүн дохио өгсөн байвал гүйцэж түрүүлж болохгүй шүү.
Энэ мэтээр олон жил хөдөө хээрийн алтан шар замд тээвэр хийсэн жолооч нар нууц дохионы хэлээр бие биендээ тусалж явж иржээ.
скачать dle 12.0