Эдийн засаг:
Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.23/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, нар оролцож, цаг үеийн мэдээллийг танилцууллаа.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Өчигдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 426 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ. Ингэхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал
- Долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 261 хүний шинжилгээ
- Австралиас ирсэн 48 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
- Идэвхтэй тандалтын зорилгоор 14 сорьцыг санамсаргүйгээр сонгон авч шинжлэхэд коронавирус илрээгүй. /Тандалтын сорьцыг ГССҮТ, УНТЭ, СБД-ын Нэгдсэн эмнэлэг болон Тэгш-мед өрхийн эрүүл мэндийн төвөөс авжээ/
- ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа найман хүний шинжилгээ
- Ажиглах байранд буй 60 хүний давтан шинжилгээ
- Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочоос авсан шинжилгээ
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
У.МАНДАХ
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
ТАНИЛЦ: 20:00 цаг хүртэл ажиллаж байгаа
22-11-2024, 10:13
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18