Эдийн засаг:
Данзан, Бодоо хоёрыгоо хэлмэгдүүлж буудчихаад капитализмыг алгасна хэмээн дүүлсэн Ардын намын ээлжит бага хурлаас 90 жилийн дараа юу хүлээх вэ? Өнөөдөр ч гэсэн Хүрэлсүхийгээ Баттулгатай хардаж, найздаа барьцаа хөрөнгөөр тусалсных нь төлөө Хүрэлсүхийн дүүг зориуд андууран зээлд зэллэж...хардаж, хавсайдаж болох бүх аргыг ашиглаж байна. Угтаа Баттулга нь Ерөнхийлөгчийн засаглалд хайртай, Хүрэлсүх нь сонгодог парламентийн засаглалыг байж болох бүх хэмжүүрээр дэмжинэ гэдгээ шударга шулуухан илэрхийлчихсэн юм шүү дээ. Ялгаа нь энэ. Зорилгын цаад үзүүр нь ч энэ.
Энхболдыг түлхэн унагахын төлөө за зүгээр үнэнийг хэлэхэд эгэл би ч гэсэн эрлэг номун хаантай боловч хүч хавсрахад бэлэн байна даг. Өнөөдөр улаанбаатарчууд Энхболд, Наранхүү нарын унгас, хэхрүүдэс, шуналын үмхийгээр амьсгалаад, түүнийгээ утаа гэж нэрлээд гүйж яваа нь л үнэн юм даг. Энхболд гэдэг энэ хүн 1987 оноос хойш нийслэлд хүчин зүтгэсэн нэртэй хүчтэй мафи бойжуулан торниулж, 1999-2006 онд хотын даргаар ажиллаж байх үедээ буюу 2000 онд А282 тоот захирамжаар Б.Наранхүүд нийслэлийн газраас 90 га-г өгснөөр өнөөдрийн МАНАН бууриа дугуйлсан түүхтэй. Наранхүү тэр газрын мөнгөөр МАНАН-г санхүүжүүлж, Элбэгдоржийг эрхлүүлдэг зарчим тогтсон. Үүний тулд 36-45 дугаар худгууд буюу хотынхны цэвэр усны эх үүсвэрийг нүүлгэн, өнөөдрийн хөрсний бохирдолтой, бөглөрөлтэй, утаа нь сагасан үхлийн хотыг байгуулсан.
МАН-ын бага хурал болгоны үеэр, арваад жилийн өмнөөс л чухам энхрий хайрт Энхболд эрхэм төлөөлөгчдийн хоол, байр, уух архи ундааг хүртэл бэлдэж зэхэн, өрөөнд нь өрвийтөл хор найруулж, буудалд нь буян түгээсэн гэх яриа албан болон албан бусаар түгдэг. Буянтай хүний буянд МАН-ын бага хурлын гишүүд дутах юмгүй хуралдаж, дундуур юмгүй жаргадаг юм байх аа. Тэгвэл би асууя, ард түмэн чинь ч асууж байна. Таваг будаа, тансаг буудал, таван хундага архиар худалдсан эх орноо, энэ нийслэлээ хар даа. Үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх улс гэр, Улаанбаатар нийслэл чинь энэ үү? Ардын нам монголчуудын ирээдүйг, Монголын тусгаар тогтнолыг иймэрхүү байдлаар шийдсээр л байх уу?
Өнөөдөр МАН-ын бага хурлын 369 гишүүн монгол хүнийг Монгол эх орноосоо зугтахад хүргэсэн Энхболдын ялзарсан мафийн талд үлдэх үү, ард түмнийхээ талд үлдэх үү гэдгээ шийднэ. Хамаагүй ээ, тэр Хүрэлсүхийгээ буудчихаад Энхболд, Элбэгдорж, Наранхүү нарынхаа унгас, хэхрүүдэс, ялгадсаар амьсгалаад үлдэж болно. Ач зээ чинь уушигны хорт хавдраар тарчилж, аав ээж чинь амьсгалах агааргүй аргаа барж суухад ч энэ сонголтоо хийсээр л байх уу? Дахиад 10 жил эх орон, эгэл түмэн чинь та нарын энэ тэнэглэлийг тэвччихмээр юм шиг харагдаж байна уу?
Аливаад хязгаар гэж бий, арилжиж байгаа бүхэн чинь амь нас, ард олны чинь аюулгүй байдал, эх орны тусгаар тогтнолоор үнэлэгдээд эхэлчихлээ. Энэ бүхнийг урд шөнө тухлаж хоносон буудлын өрөөгөөрөө, өнөө өглөөхөн зооглосон аяга хоолоороо арилжаагүй гэдгийг чинь хармаар байна. Энхболдын мафийг элгээрээ хамгаалж байгаа, энэ авлигын сүлжээний эд эс болсон гишүүдээсээ татгалзаж чадах, үгүйг чинь эгэл түмэн, эх орон чинь утаа, уур хилэнгээ тэвчин харж, хүлээж байна. Нээрэн сануулахад, Ардын нам 90 жилийн өмнө хэлмэгдүүлэн буудаж хороосон Бодоо, Данзан нарыгаа өнөөдрийг хүртэл цагаатгаагүй юм байна билээ шүү.
Р.Эмүжин
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56