Эдийн засаг:
МАН-ын Бага хурал өчигдөр шөнө дөл болтол хуралдаж, улмаар Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүн өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ УЗ-өөс Д.Хаянхярваа, Су.Батболд нарыг хасч, Д.Сумьяабазар, С.Амарсайхан нарыг нэмсэн байна. Хурлаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийн УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн саналаар огцрох ёстой гэсэн саналыг 95 хувийн саналаар дэмжсэн тухайч мэдээлэл байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр огцруулахыг дэмжсэн шийдвэр гаргасан ч М.Энхболд энэхүү шийдвэрийг хүлээж аваагүй байна.
Мөн эх сурвалжуудын хэлж буйгаар У.Хүрэлсүх М.Энхболдод хамтдаа буюу хоёулаа албан тушаалаасаа зэрэг огцорч төрийн гацааг гаргая гэсэн санал гаргасан ч М.Энхболд энэхүү саналыг хүлээж аваагүй ажээ. Ямартай ч МАН-ын Бага хурал хаалттай хаалганы цаана болж, намын нэр бүхий эрхмүүдийг толгой дарааллан донгодсон сурагтай. Мөн намын дүрмэндээ намын гишүүнээс хасах шийдвэрийг Хяналтын Ерөнхий Хороо бие даан шийдэх боломжтой зэрэг өөрчлөлтийг оруулсан тухай эх сурвалжууд мэдээллээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "УИХ-ын даргыг намын Бага хурал огцруулахгүй" гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд амжсан. Түүнтэй адил Бага хурлын үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "2020 оны сонгуулиар ч 60 тэрбумын асуудал намжихгүй байх" гэж хэлэв.
Сэтгэгдэл
Ангилалууд
Нийгэм
Улсын эмнэлгүүд шүдний эмчилгээг
11-11-2024, 13:04
“Хятадыг танин мэдэх нь” Өвөр Монголын
10-11-2024, 01:16
Залуу бөхчүүдэд допингийн эсрэг сургалт
7-11-2024, 15:49
Шанхайн айлчлал чуулганы хуралдааныг
7-11-2024, 10:18
"Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын
6-11-2024, 23:56